ЖЕНДЭРИЙН БОЛОН УУР АМЬСГАЛЫН ШУДАРГА ЁСЫГ ХАНГАХУЙЦ ТАЛУУДЫН БАГА ХУРЛЫН ТӨЛӨӨ


Дэлхийн 190 гаруй орны удирдагчид, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл, активистууд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 26 дугаар Бага Хуралд (COP26) оролцохоор Шотланд улсын Глазгоу хотноо хуран цуглаад байна.

Тэдний нэг дор цугласан энэ цаг мөчид цар тахал нь улс орнуудын үндэсний эдийн засагт хэрхэн хүнд цохилт өгч, аль хэдийнэ эмзэг нөхцөлд амьдарч ирсэн улс орнууд болон охид, эмэгтэйчүүд зэрэг нийгмийн бүлгүүдийг өвдөг сөхрүүлж байгааг дэлхий нийтээрээ гэрчилж байна. КОВИД-19 халдварын эмэгтэйчүүдэд үзүүлж буй үр нөлөөний талаарх НҮБ-ын сүүлийн үеийн бодлогын баримт бичигт, “дэлхийн өнцөг булан бүрт эрүүл мэндээс авахуулаад эдийн засаг хүртэл, аюулгүй байдлаас авахуулаад нийгмийн хамгааллын хүрээнд хүртэл зөвхөн эмэгтэй болж төрсний улмаас охид, эмэгтэйчүүдийн хувьд нөхцөл байдал КОВИД-19-ын үр нөлөөгөөр улам доройтож байна” гэж дурджээ.

Цар тахлын нэгэн адил уур амьсгалын хямрал нь жендэрийн болон нийгмийн тэгш бус байдлыг ил болгоод зогсохгүй улам гүнзгийрүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь нэгэнтээ ирээдүйн асуудал биш болжээ. Дэлхийн өнцөг булан бүрт охид, эмэгтэйчүүд яг одоо үүний хамгийн аюулт хор уршигтай нүүр тулж байгаа бөгөөд энэ нь цаашид улам доройтохоос бус сайжрахгүй нь. Ийм учраас, Талуудын 26-р Бага Хурлын үр дүнд Засгийн Газруудын гаргах хамтын шийдвэр нь гараг ертөнцийн ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх болно. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн Газар хоорондын мэргэжилтний хороо (УАӨЗГМХ/IPCC) нь “өнгөрсөн хугацааны болон ирээдүйн хүлэмжийн хийн ялгаралтаас үүдэлтэй ихэнх өөрчлөлтийг буцаах боломжгүй” гэдгийг аль хэдийнэ цохон тэмдэглэсэн бөгөөд эргэж буцалтгүйгээр доройтох шатандаа ойртож ирсэн учраас бид бүхний нөхцөл байдал маш эгзэгтэй үе дээрээ ирээд байна.

Талуудын 26-р Бага Хурлын цаад учир шалтгаан нь нийгмийн, байгаль орчны болон жендэрийн хувьд бид бүхний биеэрээ туулж буй өнөөгийн үр дүнд хүргэсэн түүхэн шударга бус байдлын эсрэг тэмцэхүйц жендэрийн хувьд шударга уур амьсгалын үйл ажиллагаанд бүх улс орнууд чин эрмэлзэлтэйгээр хүчин чармайлт гаргахыг шаардах явдал юм. Ийм учраас, дор хаяж дараах гурван зорилгын хүрээнд бид ахиц дэвшил гаргах шаардлагатай байна:

1. Дэлхийн дулаарлыг 1.5°C хэмд хязгаарлахын хажуугаар жендэрийн шударга ёсыг хөхиүлэн дэмжих

Эрчим хүчийг үйлдвэрлэх түүхэн арга зам нь тухайн газар амьдардаг охид, эмэгтэйчүүдийн эрхийг ноцтойгоор зөрчсөөр ирсэн. Усан цахилгаан станцын том том далан барьж, хий, нүүрс болон газрын тос олборлох зэргээр уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх хуурамч шийдэл олсноор байгаль орчин, нийгэмд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, эмэгтэйчүүдийн амьдрах орчныг улам аюул, түгшүүрт автуулж, тэдний цалин хөлсгүй ажлын ачааллыг ихэсгэж, улмаар шинэ төрлийн бөгөөд бүр хэрцгий хүчирхийллийн хэлбэрүүдийг бий болгожээ.

Нүүрстөрөгч бага ялгаруулдаг эрчим хүчний эх үүсвэр лүү шилжих үйл явц нь түүхий эд материалыг өөрчлөхөд төвлөрөх нь зүйтэй. Түүнчлэн, эрчим хүчийг үйлдвэрлэх арга зам нь жендэрийн шударга ёсыг хангаж, шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийг оролцуулж, сайн сайхан амьдралыг бий болгож, тухайн үйлдвэрлэл явагдаж буй газар амьдардаг олон нийтийн хүний эрхийг баталгаажуулах зэрэг хүчин зүйлсийг бодолцсон байх ёстой.

2015 оны байдлаар дэлхийн 145 оронд сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж зохицуулах бодлогын болон хууль эрхзүйн бүтцийг боловсруулсан боловч эдгээрийн дийлэнх нь жендэрийн үзэл санааг орхигдуулсан байжээ. Эрчим хүчний шилжилтийн шударга байдлыг хангахын тулд улс орнууд эмэгтэйчүүдийн эрх, тэдний дуу хоолойг төвөө болгосон эрчим хүчний үйлдвэрлэл, хуваарилалт болон хэрэглээний олон нийтэд түшиглэсэн загварыг дэмжих нь чухал юм. Төв Америкт ийм хэд хэдэн жишээ байдаг бөгөөд орон нутагтаа эрчим хүч үйлдвэрлэдэг жижиг далан, усан турбин барих ажлын хүрээнд олон нийт зохион байгуулалтад орсноор энэ нь том далангийн нэгэн адилаар байгаль орчны болон нийгмийн хувьд сөрөг нөлөө үзүүлдэггүй ажээ.

2. Эмэгтэйчүүдийн эрхийг ханган баталгаажуулах зорилгоор уур амьсгалын санхүүжилтыг үр дүнтэй зарцуулах

Копенгаген хотноо 12 жилийн өмнө болсон Талуудын 15 дугаар Бага Хурлын үеэр, дэлхийн баян чинээлэг улс үндэстнүүд 2020 он гэхэд чинээлэг бус улс орнуудад жилд 100 тэрбум ам доллар зарцуулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, агаарын дундаж температурын өсөлтийг бууруулахад нь туслахаар амласан. Гэвч, энэ зорилтыг орхигдуулсан.

Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж, дасан зохицох шударга хүчин чармайлтыг дэмжихийн тулд чинээлэг улс орнууд энэхүү амлалтаа биелүүлээд зогсохгүй, уур амьсгалын санхүүжилт нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртдөг улс орон, нийгмийн салбарууд болон ард түмэн зэрэг хамгийн их хэрэгцээтэй газар хүрсэн байх ёстой. Нөөцийн менежментийн удирдамж нь эмэгтэйчүүдийн дуу хоолой, үзэл бодол болон эрдэм мэдлэгт суурилсан байх ёстой. Тэр дундаа орон нутгийн олон нийт, эмэгтэйчүүдийн хувьд, санхүүжилт нь хүний эрхийн стандартуудыг дээдлэхийн зэрэгцээ үр дүнтэй эгэх хариуцлагын тогтолцоо нь санхүүжилтыг хариуцлагатай байдлаар төдийгүй эмэгтэйчүүд, уугууль эмэгтэйчүүд, хөдөөгийн олон нийт болон зон олны хүний эрхийг дээдэлсэн байдлаар зарцуулж байгааг хангах ёстой.

3. Дэлхийн өмнөд зүгийн улс орнууд дахь гарз, хохирлыг шийдвэрлэх арга хэмжээг эрчимжүүлэн сайжруулах

Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж, дасан зохицохын зэрэгцээ Парисын хэлэлцээрийн 8-р зүйл нь далайн түвшний өсөлт, цаг агаарын эрс тэс үзэгдэл, амжиргаанд нөлөөлөх эдийн засгийн хохирол, нүүлгэн шилжүүлэлт зэрэг хүний үйл ажиллагаанаас үүдсэн уур амьсгалын өөрчлөлтийг уур амьсгалын үйл ажиллагааны гуравдагч тулгуур хэмээн үзэж, гарз хохирлыг тооцдог. Энэ тулгуурыг голчлон эмзэг бүлгийн улс орон, нийгмийн хөдөлгөөнүүд гаргаж ирсэн ба уур амьсгалын өөрчлөлтөд шударга байдлаар бөгөөд үе шаттайгаар хариу арга хэмжээ авах ажлын нэг хэсэг болгож олон улсын уур амьсгалын өөрчлөлтийн төлөвлөгөөнд гарз, хохирлыг үр дүнтэй байдлаар уялдуулан тусгахыг шаардсан юм.

Эмзэг нөхцөлд амьдарч буй улс үндэстэн, олон нийт, нийгмийн бүлгүүд (ялангуяа эмэгтэйчүүд) уур амьсгалын хямралын төлөө хариуцлага хүлээх ёсгүй атал, уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн сөрөг үр нөлөөг өөрийн биеэр амсч байдаг. Тухайлбал, Мексикийн Юкатан хойгийн уугууль Майя эмэгтэйчүүдийн хувьд хар салхины хатуу ширүүн улирлын нөлөөгөөр ургац нь устаж, амжиргаа нь доройтсон байна. Гарз, хохирол аль хэдийнэ тохиолдсон бол, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж, дасан зохицох талаар яриад ч нэмэргүй. Ийм нөхцөлд түүхэн үйл явцад хариуцлага хүлээж, шударга ёсыг нэхэх ёстой дэлхийн томоохон бохирдуулагчдаас үр дүнтэй хариу арга хэмжээг шаардах ёстой.

Гарз хохирлын баримт нотолгоо болон хэрхэн болж өнгөрсөн шударга бус нөхцөл байдлыг үл харгалзан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх өмнөх гэрээ хэлэлцээрүүд нь дээрх тулгуурыг бэхжүүлж, санхүүгийн бодит амлалт авах бүтэц тогтолцоог дэмжих чиглэлээр дорвитой ахиц дэвшил гаргаж чадаагүй байна. 8-р зүйлд, энэ нь “аливаа өр төлбөр, нөхөн олговор төлөхөд оролцохгүй, эсхүл төлбөр хийх үндэслэлээр хангахгүй болно” гэж тодорхой заасан байдаг. Ийм учраас, Талуудын 26-р Бага Хуралд оролцогч шийдвэр гаргагчид эмэгтэйчүүд болон тэдний эргэн тойрны олон нийтийн аль хэдийнэ биеэрээ амссан гарз, хохирлыг барагдуулах ажлыг санхүүжүүлэх чиглэлээр нэн даруй бодит алхам хийхэд санал нийлэх шаардлагатай байна.

Дэлхийн удирдагчид гагцхүү нэн даруй эрчим хүчний шилжилтийн хүрээнд эмэгтэйчүүдийн эрх, дуу хоолойг эн тэргүүнд тавьж, эмэгтэйчүүдийн өөрсдийн удирдлагатай уур амьсгалын өөрчлөлтийн талаарх санал, шийдэлд санхүүжилт олгож, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас амссан эмзэг бүлгийн олон нийтийн гарз хохирлыг нөхөн төлж чадвал, уур амьсгалын хямралын хамгийн ноцтой үр нөлөөг бууруулах боломжтой болох юм. Шийдэл бол аль хэдийнэ тодорхой. Харин бид одоо үүнийг бодит үйл хэрэг болгох хэрэгтэй.

 

Лилиана Авила нь Интер-Америкийн Байгаль орчныг хамгаалах холбооны (AIDA) Хүний эрх, байгаль орчны хөтөлбөрийн Ахлах өмгөөлөгч юм. Тус байгууллага нь хууль эрхзүйг ашиглан Латин Америк даяар байгаль орчны хор хөнөөлөөс зовж шаналж буй олон нийт болон байгаль орчныг хамгаалахын тулд мэдлэгийг түгээж, ялалт байгуулах хуулийн аргументыг боловсруулж, бодлого, хууль тогтоомжийг сайжруулж, улмаар хууль сахиулахад олон нийтэд зориулсан загвар стратегийг бий болгож ажилладаг.


Related Post

Anamika Dutt's picture with the text, "welcoming Anamika Dutt, GAGGA's PMEL Officer"

Welcoming Anamika Dutt As GAGGA’s Planning, Monitoring, Evaluation & Learning (PMEL) Officer!

Anamika Dutt is a feminist MEL practitioner from India. Anamika believes that stories of change and impact are best heard…

See more

Bringing Local Realities to Board Level: GAGGA and Both ENDS Partners at the GCF B38 in Rwanda

Last week Both ENDS participated in the 38th Board Meeting of the Green Climate Fund in Kigali, Rwanda, together with…

See more

We Women Are Water – Call To Action To Support And Finance Gender Just Climate Action

Gender just climate action and solutions are in urgent need of your support Women, girls, trans, intersex, and non-binary people…

See more

Subscribe to our newsletter

Sign up and keep up to date with our network's collective fight for a gender and environmentally just world.