Ком эмэгтэйчүүд Парагвай улсын Чакод нутаг дэвсгэрээ хамгаалахын төлөө зохион байгуулалтанд орж байна


Үйл явдлыг товчилбол: Уур Амьсгалын Ногоон Сан (УАНС) нь Парагвай зэрэг Латин Америк болон Сахарын өмнөд хэсгийн Африкын зорилтот 7 оронд шинэ төрлийн мод тарихад хөрөнгө оруулж байна. Парагвай улсад хөдөө аж ахуйн бизнесээс авахуулаад ТББ хүртэл янз бүрийн оролцогч талууд уугуул иргэдийн газар нутаг дээр аль хэдийнэ эвкалипт монокультур мод тарьж эхэлсэн ба энэ нь усны хомсдол, биологийн олон янз байдал алдагдах болон хөрс доройтоход хүргэжээ. УАНС нь энэ туршлагаасаа сургамж авч, уугуул эмэгтэйчүүд болон олон нийтийн нутаг дэвсгэрийн хараат бус байдлыг хангахын тулд жинхэнэ бөгөөд жендэрийн хувьд шударга уур амьсгалын шийдэлд хөрөнгө оруулах нь зүйтэй.

Өнөөгийн бодит байдал: Монокультур мод тарихад хөрөнгө оруулж байна

Парагвай улсын Чако нь удаан үргэлжлэх халуун зуны улиралтай, хавтгай, хуурай газар юм. Усны хүртээмжид сөргөөр нөлөөлдөг уур амьсгалын хямралын улмаас тэнд ган гачиг, үер ээлжлэн нүүрлэнэ. Ойгүй болж, байгаль орчныг сүйтгэхэд хүргэдэг олборлох төслүүд газар нутагт нь эрчимтэй халдахаас хамгаалж бүс нутгийн уугуул иргэд, хөдөө орон нутгийн олон нийт удаан хугацаанд тэмцсэн. Бразилийн Серрадо болон өндөрлөг газар орших Парагвайн Чако нь Латин Америкийн бүс нутагт өнөөдөр мал аж ахуйд зориулж дахин төлөвлөсөн хамгийн том талбайтай газар нутагт тооцогддог.

Санта Розагийн Тоба-Ком уугуул олон нийтийн хувьд Fundación Paraguaya ТББ-ын нөлөөгөөр үүссэн зөрчил нь “тогтвортой хөгжлийн” хэв шинжийг агуулдаг. Тус ТББ нь ядуурлыг арилгах гэсэн байгууллагын хөтөлбөрийн дагуу Ком иргэдийн нутаг дэвсгэр дээр үйлдвэрийн эвкалипт монокультур модыг тарьж байна. Ком олон нийт нь нийт 1,117 га газрыг хамтын өмч хэлбэрээр эзэмшдэг боловч Fundación Paraguaya ТББ нь өнөөгийн дүрэм журмын дагуу албадалгүйгээр, олон нийтэд мэдээлсний үндсэн дээр тэдний зөвшөөрлийг авалгүйгээр, мөн бүх олон нийттэй урьдчилан зөвлөлдөхгүйгээр 20 га газрыг монокультур тариаланд ашиглахаар төлөвлөж байна.

Тус тариалангаар газар нутгийн томоохон хэсгийг ашигтай байх ёстой хэмээн шаардаж байгаа нь уугуул иргэдийг уламжлалт газар нутаг, амжиргаанаас нь албадан нүүлгэж байна. Хоол хүнс болон ажлын эх үүсвэр болох ой мод, ургамлыг сүйтгэх нь олон нийт, ялангуяа хүнс, гар урлалыг гардан үйлдвэрлэдэг эмэгтэйчүүдийн сайн сайхан байдал, соёл, хараат бус, бие даасан байдал болон эрх мэдэлд сөргөөр нөлөөлж байна.

Хүний амь нас, хамтын эрх болон нийгэм, байгаль орчны эрхийг хамгаалахын төлөө ажилладаг “Organización de Mujeres Artesanas de Santa Rosa” буюу Санта Розагийн эмэгтэй урчуудын байгууллагын тэргүүн, Ком олон нийтийн лидер Бернарда Песоа, “Чакод бидэнд ус байхгүй болсон учраас бид эвкалиптын тариалалтыг эсэргүүцэж байна” гэв. “Бид худагтай, жимсний ургамалтай ч, эвкалипт моднууд байгаль орчинг ихээр сүйтгэнэ. Бид эвкалиптыг идэхгүй, энэ нь бас нэг бизнес байх болно. Бид байгаль орчныг хамгаалагчид, энэ нь олон нийтэд бүхэлд нь бус ердөө 40 айл өрхөд л ашигтай бизнес учраас бид үүнийг эсэргүүцээд байгаа юм.”

Парагвай улсад эдийн засаг, хөдөө орон нутгийн хөгжил нэрийдлээр эвкалипт зэрэг унаган бус, хортой төрөл зүйлийг тарьж дахин ойжуулах ажлыг засгийн газар хөхиүлэн дэмждэг бөгөөд үүнийг байгаль орчны чиглэлээр гаргасан “ололт амжилт” гэж үздэг. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх санхүүжилтын механизм болох УАНС нь өнөөг хүртэл Парагвайд ойролцоогоор 102 сая ам долларыг 4 төсөлд зарцуулсны нэг нь Германд төвтэй хувийн хөрөнгө оруулалтын компани буюу Aрбаро Сан юм. УАНС нь Латин Америк, Сахарын өмнөд хэсгийн Африкын зорилтот 7 улс оронд 75,000 га газар шинэ төрлийн мод тарих хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг дэмжиж байгаа бөгөөд энэ нь 20 сая тонн нүүрстөрөгчийг барина гэсэн тооцоо бий.

Бодит байдал дээр тариалалт нь тариалахаар зай гаргасан талбайтай харьцуулахад дунджаар үл ялиг илүү нүүрстөрөгчийг барьж байдаг. Эвкалиптын модноос ургац авах давтамж нь ихэвчлэн 10-20 жил тутам юм. Тариалангийн талбайг цэвэрлэх, тариалах, ургац хураах гэсэн давтамжит циклтэй зэрэгцээд нүүрчтөрөгч ялгарч байдаг учраас энэ нь дахин ойжуулах дээрх санаачлагын ашиг тусыг сулруулдаг. Харин үйлдвэрийн мод тарихтай харьцуулахад байгаль дээрх ой мод нүүрстөрөгчийг 40 дахин их хэмжээгээр барьдаг бөгөөд байгалийн модонд гар хүрэхгүй байвал тэр чигтээ барьсаар л байдаг. Тийм учраас уугуул иргэдийн бие даасан, хараат бус байдлыг зөрчихийн хажуугаар монокультур мод тарихад хөрөнгө оруулах нь байгалийн экосистемтэй харьцуулахад үр дүнгүй шийдэл болох нь харагдаж байна.

Монокультур мод тарихад бордоо болон агрохимийн бүтээгдэхүүнийг ялгахгүйгээр ашигладаг учраас эдгээр нь ус, хөрсийг бохирдуулдаг. Хөдөө аж ахуйн ойн чиглэлээр дагнасан олон улсын хүрээлэн болох Дэлхийн Агро-Ойн Төвийн тооцоолсноор нэг эвкалипт модонд өдөрт дунджаар 85 литр ус ордог ажээ. Байнгын усны хомсдолтой газар монокультур мод тарих нь хурцадсан нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Санта Розагийн ойр хавийн олон нийтийн хувьд энэ тариалалт нь аль хэдийнэ ган гачиг, усны нөөцийн хомсдол, хөрсний доройтол болон биологийн олон янз алдагдахад хүргэжээ.

Илүү оновчтой хөрөнгө оруулалт: Уугуул иргэдийн газар нутгийн хараат бус байдлыг баталгаажуулах

Ком олон нийтээс бүрдэх Санта Розагийн эмэгтэй урчуудын байгууллага нь байгаль орчны эрх бүхий байгууллагуудад гомдол мэдүүлсэн бөгөөд дээрх нөхцөл байдлын талаар нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхийн тулд жагсаал зохион байгуулжээ. Үр дүнд нь тэд биемахбодийн хүчирхийлэл, заналхийлэлд өртсөн байна.

Ком эмэгтэйчүүийн хувьд нутаг дэвсгэрийн хараат бус байдлаа хамгаалж авч үлдэх нь газар нутгаа өмчилж, нөөц баялагаа хүртэх эрх, айдентити, соёл болон мэдлэг ухаанаа хамгаалах эрх, шийдвэр гаргах үйл явцад оролцох эрх болон өөрийн засаглалтай байх эрхээ хамгаална гэсэн үг. Ком айдентити тэдний нутаг дэвсгэртэй салшгүй холбоотой бөгөөд хараат бус байдлаа алдвал Комчууд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмэр оруулдаг амин чухал дадал практикаа үргэлжлүүлэх боломжгүй болно.

Монокультур мод тарихад хөрөнгө оруулах нь уугуул эмэгтэйчүүд болон олон нийтийн эрхийг бэхжүүлснээр экосистемийг хамгаалж, байгалийн усын эргэлтийг сэргээхэд ашиглах санхүүжилтыг булааж байдаг. Халуун орны болон субтропик бүсийн ойд хуримтлагдсан нүүрстөрөгчийн дор хаяж 22% нь хамтын эзэмшил бүхий газарт байдгаас үүний гуравны нэг нь хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй уугуул иргэд болон орон нутгийн олон нийтийн газар нутагт байдаг.

Ой модыг байгалийн жамаар өөрөө өөрийгөө нөхөн сэргээлгэх нь нүүрстөрөгчийн барилтыг арилжааны тариалалттай харьцуулахад 97%-иар их байдаг гэдгийг олон судалгаа харуулжээ. ‘Ой модыг устгахаас зайлсхийх’ нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хамгийн өртөг багатай аргачлалд тооцогддог боловч олон нийтийн газрын эрхийг хүлээн зөвшөөрөхийн хажуугаар доройтсон ой модыг уугуул иргэд өргөн хүрээтэйгээр нөхөн сэргээхийг дэмжсэн шийдэл эн тэргүүнд тавигдахгүй байна.

Жендэрийн хувьд шударга уур амьсгалын шийдэл нь охид, эмэгтэйчүүдийн бие даасан, хараат бус байдал, хүнсний эрх, байгалийн баялагийн хүртээмж болон эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөхийн хажуугаар орон нутгийн болон уугуул иргэдийн өвөг дээдсийн эрдэм ухааныг хүлээн зөвшөөрч, тусгасан байдаг. Уугуул иргэдийн нутаг дэвсгэрийн хараат бус байдлыг баталгажуулсан жендэрийн хувьд шударга уур амьсгалын шийдэл нь амин чухал экосистемийн үүргийг хамгаалан нөхөн сэргээж, биологийн олон янз байдлыг хамгаалж, ой мод устгах үйл явц төдийгүй агробизнесээс үүдэлтэй доройтлыг бууруулахад хамгийн үр ашигтай, тогтвортой бөгөөд эрх тэгш байдлыг хангасан стратегиудын нэг билээ. Ингэснээр байгалийн экосистем болон олон нийт нь хоёулаа улам тэсвэртэй болох бөгөөд уур амьсгалын цочролд дасан зохицож, хариу үйлдэл үзүүлэх чадавхи нь дээшилдэг.

Жендэрийн хувьд шударга уур амьсгалын шийдлийг хэн манайлж байна вэ?

Organización de Mujeres Artesanas de Santa Rosa буюу Санта Розагийн эмэгтэй урчуудын байгууллага нь хамтын соёлын болон нийгэм, байгаль орчны эрхийг хамгаалахад хүчин чармайлт гаргадаг. Жендэр ба Ногоон үйл ажиллагааны дэлхийн эвслийн сүлжээний гишүүн болох Fondo Mujeres del Sur байгууллага тэднийг дэмждэг. Санта Розагийн Ком олон нийт зэрэг Парагвайн 12 мужийн хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдтэй ажилладаг Конамури тариаланч болон уугуул эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагаатай танилцана уу. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж аваарай:


Related Post

Anamika Dutt's picture with the text, "welcoming Anamika Dutt, GAGGA's PMEL Officer"

Welcoming Anamika Dutt As GAGGA’s Planning, Monitoring, Evaluation & Learning (PMEL) Officer!

Anamika Dutt is a feminist MEL practitioner from India. Anamika believes that stories of change and impact are best heard…

See more

Bringing Local Realities to Board Level: GAGGA and Both ENDS Partners at the GCF B38 in Rwanda

Last week Both ENDS participated in the 38th Board Meeting of the Green Climate Fund in Kigali, Rwanda, together with…

See more

We Women Are Water – Call To Action To Support And Finance Gender Just Climate Action

Gender just climate action and solutions are in urgent need of your support Women, girls, trans, intersex, and non-binary people…

See more

Subscribe to our newsletter

Sign up and keep up to date with our network's collective fight for a gender and environmentally just world.