Сайн сайхан амьдралын төлөөх тэмцэл


Өнөө үед усны түвшин хэзээ дээшилж, доошлохыг ч бид хэлж чадахаа байсан.

Ixé Márcia Mura, sé mira sá Mura, sé rendawa sé rera Maloquinha em Nazaré no paranã Madeira. Намайг Марсия Мура гэдэг. Манай омгийн хүмүүс Мура овогтой бөгөөд манай тосгон болох Малокийнха нь Бразил улсын Рондониа мужид орших Мадейра гол дээрх Назаре дүүрэгт байдаг.

Хамгийн сүүлд Назаред очихдоо би 10 настай байсан. Үерийн улирал байсан учраас би үеэлүүдтэйгээ усан дээгүүр харайж байснаа санаж байна. Тэр аялалаас ой тойнд тод үлдсэн явдал гэвэл авга эгчтэйгээ загасанд явж, эгч маань голын уснаас шууд ууж билээ. Тэрээр цэвэрхэн даавуугаар шавартай усыг саванд шүүж авч байсан юм. Намайг 5-аас 10-тай байх үеийн дурсамжаа эргэж санавал, Мадейра голын уснаас шууд ууж болдог байсан юм. Гэвч, одоо цагт, ялангуяа усан цахилгаан станцын далан барьсны дараа үерт автах нь ихэссэн бөгөөд гүний ус бохирдож, голын усыг шууд уух боломжгүй болсон.

Хөгшдийн ярьж байгаагаар дээр үед жижиг гүрвэлтэй төстэй амьтад ус хүрэхгүй газар жилдээ тодорхой цагт л түрсээ шахдаг байжээ. Одоо цагт харин анхааралтай ажиглавал, байшингийн тулгуур багана болон модонд наалдсан жижиг цагаан гүрвэлийн өндөгт ус хүрдэг болжээ. Усны түвшин дээшилж, доошлохыг анхааруулж жиргэдэг байсан шувуу одоо ч жиргэж байгаа ч, усны түвшин ердийн үеэс өмнө дээшилж, хоцорч доошилдог болсон. Үүнтэй нэгэн адилаар байгаль дээрх ургамал, амьтны аймаг ч үер ус, ган гачиг хэзээ тохиож, үр тариа ургуулж, ургац хураах цагийг жам ёсоороо илэрхийлж чадахаа байжээ. Өнөөдөр энэ бүхнийг усан цахилгаан станцын далан л тодорхойлдог болсон.

Гол усанд нөлөөлдөг эдгээр саад бэрхшээл нь орон нутгийн олон нийтийн эзэмшил газар болон уугууль иргэдийн нутаг дэвсгэрт хэд хэдэн асуудал үүсгэж байгаагийн хажуугаар бороо хүртэл өөрчлөгджээ. Назаре хотоос гадна Мадейра голын эрэг дагуух олон нийт, тосгон ундны усгүй болсон. Ган гачиг нүүрлэсэн үед усны хүртээмж хүндрэлтэй бөгөөд борооны улиралд ус ихтэй ч уухад тохиромжгүй болжээ. Түүнчлэн хуурай улиралд гол ширгэж, өмнө нь байдаггүй байсан наран шарлагын газар хүртэл аяандаа бий болсон учраас усан зам, навигаци илүү их саад бэрхшээлтэй тулгарчээ.

9-р сарын сүүлээр Мура омгийн өвөг дээдсийн ашигладаг байсан эртний замыг туулан би Амазон мужийн Уруапеара хотод очив. Манай элэнц эмээгийн үеэс тариалж эхэлсэн Бразилийн самрын төгөлийг нөхөн сэргээж буй ээжийгээ авахаар би тэнд очсон юм. Голын эхэнд, тэр байтугай зэргэлдээх нуурын эрэг хавиар ч маш халуун байсан бөгөөд аадар бороо орлоо. Үүнийг харсан би ээжээс, “Ээжээ, уг нь 8-р сар чинь бороо их асгаж, шуурдаг сар биш билүү?” гэж асуухад, тэрээр “Тийм байсаан. Харин одоо бороо нүүгээд 9-р сард ордог болсон доо” гэж хариулав.

Ингэж бид уур амьсгалын өөрчлөлтийг мэдэрч, нуурын дээд хэсэг, ойд байсан ч үер ус, цагаа олоогүй шуурга, халуун бүгчим агаарыг биеэрээ мэдэрч байна. Усан цахилгаан станцын далан барьснаас болж гал алдаж, ой устаж, голын усанд нөлөөлсний үр дүнд ийм болсныг бид бүгд мэдэж байгаа. Ерөнхийдөө, тариаланчид, мод бэлтгэгчид, уурхайчид болон гал түймрээс болж уугууль иргэдийн өвөг дээдсийн үеэс хойш амьдарч ирсэн нутаг дэвсгэр эзлэгдэн хумигдаж байна. Мура омгийн газар нутаг маань төрийн албан ёсны газрын зураг дээр ч харагдахаа больсон.

Уугууль иргэд болон байгаль орчны эрхийн төлөө тэмцэгч Эйлтон Кренакын хэлснээр, эдгээр байгаль орчны болон уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг эерүүлэхийн төлөө бид хичээж, дэлхийн сүйрлийг удаашруулах арга замыг эрэлхийлэх ёстой. Ийм үзэл санааны үүднээс, Мура омгийн хамт олон нь Мадейра голын эрэг хавийн уламжлалт олон нийтийг идэвхжүүлж, бидний амь амьдралыг огоорон байж тулгаж буй хөгжлийн төлөөх төслүүдийн эсрэг тэмцэж байна. Төрөөс эдгээр төслүүд нь бидэнд ахиц дэвшил авчирна гэж байгаа ч, чухамдаа эдгээр нь гол ус, загас жараахай болон байгаль орчинг тэр чигт нь үхэл, сүйрэлд автуулж байна. Бидний гол үйл ажиллагаа нь Мура омгийн доорх тунхаг мэдэгдэлд төвлөрдөг:

Юуны өмнө, Порто Велхо хот Мура омгийн нутаг дэвсгэр гэдгийг бид тунхаглаж байна. Өвөг дээдсийн ой санамжийн учиг сэжүүрээс улбаалан бид өөрсдийн гарал угсаагаа баталгаажуулж, уугууль иргэдийн ой санамж, Мадейра голын түүхийг хүлээн зөвшөөрүүлж, сэргээн босгохын төлөө бид тэмцэж байна. Хэдийгээр саад бэрхшээлтэй тулгарч байгаа ч, бид өөрсдийн нэг хэсэг болсон байгаль орчноо бүхэлд нь хамгаалж, сайн сайхан амьдралын төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ.

Одоогоор бид Мадейра голыг нөхөн сэргээж байгаа бөгөөд энэхүү тэмцлийн тэргүүн эгнээнд зогсч буй нь эмэгтэйчүүд билээ. Мадейра гол дээрх Мура омгийнхон уухайлан тэмцэж байгаа цагт Мура омгийн тэмцэл үргэлжлэх болно. Хэрвээ ингэж тэмцэхгүй л бол, эх дэлхийн амьсгалах уушги болсон бидний Амазон цаашид удаан амьдрахгүй.

 

Марсия Мура нь Мадейра голыг нөхөн сэргээж буй хүмүүсийн байгуулсан Мура омгийн уугууль коллектив хамт олны нэрийн өмнөөс бичиж байна. Тэд Порто Велхо хотын Мура омгийн иргэд болон Мадейра голын эрэг дагуух олон нийтийн өвөрмөц айдентити болон өвөг дээдсийн ой санамжийг баталгаажуулан идэвхжүүлж; “уугууль иргэдийн амьдралын хэв маягийг” хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх орон нутгийн олон нийтийн оролцоотой үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлж; нийгмийн болон байгаль орчны эрхийн төлөөх бүс нутгийн ба үндэсний уугууль иргэдийн хөдөлгөөнүүдэд оролцож; орон нутгийн түвшинд орлого бий болгохын төлөө үр бүтээлч бөгөөд уламжлалт үйлдвэрлэлийн үйл явцыг чадавхжуулж; улмаар Амазоны ургамал, амьтны аймгийн зэрэгцэн оршихуйд хувь нэмэр оруулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхүйц үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилготой.


Related Post

Anamika Dutt's picture with the text, "welcoming Anamika Dutt, GAGGA's PMEL Officer"

Welcoming Anamika Dutt As GAGGA’s Planning, Monitoring, Evaluation & Learning (PMEL) Officer!

Anamika Dutt is a feminist MEL practitioner from India. Anamika believes that stories of change and impact are best heard…

See more

Bringing Local Realities to Board Level: GAGGA and Both ENDS Partners at the GCF B38 in Rwanda

Last week Both ENDS participated in the 38th Board Meeting of the Green Climate Fund in Kigali, Rwanda, together with…

See more

We Women Are Water – Call To Action To Support And Finance Gender Just Climate Action

Gender just climate action and solutions are in urgent need of your support Women, girls, trans, intersex, and non-binary people…

See more

Subscribe to our newsletter

Sign up and keep up to date with our network's collective fight for a gender and environmentally just world.