Думагат эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж, дасан зохицохоор мод бэлтгэлийн бус ойн бүтээгдэхүүнийг ашиглаж байна  


Үйл явдлыг товчилбол: Хятад, Филиппин улсын засгийн газрууд Думагат-Ремонтадо уугуул иргэдийг нүүлгэн шилжүүлж, тэдний амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлөхүйц “уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй” даланг барьж байгаа ба энэ нь хүлэмжийн хийг их хэмжээгээр ялгаруулдаг. Далан барихад хөрөнгө оруулж буй байгууллагууд үүний оронд Думагат эмэгтэйчүүд болон тэдний олон нийтийн хэрэгжүүлдэг уур амьсгалын жинхэнэ шийдэл болох олон нийтийг хөгжүүлж, мод бэлтгэлийн бус ойн бүтээгдэхүүн боловсруулах үйл ажиллагаанд хөрөнгө оруулах нь илүү оновчтой байх болно.

Өнөөгийн бодит байдал: Томоохон усан цахилгаан станцын хөрөнгө оруулалт

Думагат-Ремонтадо уугуул иргэдийн өвөг дээдэс нь Филиппин дэх биологийн хамгийн олон төрөл зүйл, том талбай бүхий ширэнгэн ойг эзэмшиж байсан түүхтэй. Сьерра Мадре уул нуруудын энэ газар нутагт засгийн газар нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй далан барьж, нийслэл Манила болон ойролцоох хот суурин газрыг усаар хангах болно. Калива далан нь Ерөнхийлөгч Родриго Дутертегийн “Барь, барь, барь” хөтөлбөр болон Хятадын “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд Хятадын Экспорт-Импорт Банкнаас 235.9 сая ам долларын зээл авч, хэрэгжүүлэх Шинэ Зууны Усны Эх Үүсвэр (ШЗУЭҮ) төслийн нэг хэсэг юм. Тус төслийг Дэлхийн Банк, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагаас боловсруулсан цогц судалгааны үр дүнд үндэслэсэн юм.

Филиппин улс нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгддэг улс орнуудын дунд дээгүүрт ордог бөгөөд уур амьсгалын өөрчлөлт нь нийслэл Манила төдийгүй улс даяар усны хомсдолын давтамж, үргэлжлэх хугацааг нэмэгдүүлдэг. Калива далангийн төсөл нь усны эмзэг нөхцөл байдлын хариуд Дутертегийн авч буй хариу арга хэмжээ боловч, Samahan ng mga Kababaihang Dumagat ng Sierra Madre (K-Gat) хэмээх нутагт дэвсгэрт амьдардаг уугуул эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо зэрэг Думагат эмэгтэйчүүд тэдний эрхийг зөрчихгүйгээр өөр шийдэл эрэлхийлэхийг засгийн газартаа уриалж байна.

Калива даланг барьснаар нийт 300 Думагат-Ремонтадо хүмүүсийг нүүлгээд зогсохгүй, тэдний амжиргааны эх үүсвэр болж, ундны ус, хоол хүнс, эм тариагаа гаргаж авдаг 113 га ой модыг газарт оруулах юм. Филиппин улсын Байгаль орчны яам болон хараат бус бүлгүүдийн хийсэн Үр нөлөөний үнэлгээ нь далан барьснаар ариун догшин 12 газрыг нурааж, эндемик зэрлэг ан амьтан, ургамлыг устгаж, төрөл зүйлийг олноор нь нүүлгэн шилжүүлж, өндөрлөг газрын уугуул иргэд төдийгүй үерт нэрвэгддэг нам газрын хөдөө аж ахуй, загасчлал эрхэлдэг олон нийтийг эрсдэлд оруулахыг судалгаагаар харуулжээ.

Мөн далан барих нь гол горхины жам ёсны урсгалыг зогсоож, нүүрстөрөгчийг барих голын чадамжид сөргөөр нөлөөлнө. Шатах ашигт малтмалаас хамаарах хамаарлыг бууруулдаг учраас томоохон далан барьж усан сан үүсгэх нь уур амьсгалын шийдэл болдог ч, усны хомсдлыг арилгах арга замын хувьд эдгээр усан сан нь үнэн хэрэгтээ дэлхий даяар хүлэмжийн метан хийн гол эх үүсвэр болдог. 250 гаруй даланд дүн шинжилгээ хийсэн судалгаагаар, далан барьж усан сан үүсгэсний улмаас газарт булсан мод, өвс зэрэг ялзарсан ургамал нь жил бүр тэрбум тонн хүлэмжийн хий ялгаруулдагийг судлаачид тогтоожээ.

Илүү оновчтой хөрөнгө оруулалт: Мод бэлтгэлийн бус ойн бүтээгдэхүүн боловсруулах олон нийтийн менежмэнт

Думагат олон нийтийн эмэгтэйчүүд нь зөгийн бал, ротанг хулс, ойн хүнс, ховордсон Алмацига модны давирхай зэрэг мод бэлтгэлийн бус ойн бүтээгдэхүүнийг тогтвортой байдлаар тарьж, хурааж, боловсруулж, маркетинг хийхэд идэвхтэй оролцдог. Калива далангийн төсөл нь олон нийтийн ахуй амжиргаа, хүнс, шатахуун, эм тариа, орлогын баталгаа, тэр байтугай уламжлалт мэдлэг ухаанаа хадгалж үлдэхийн тулд туйлын хамааралтай байдаг эдгээр бүтээгдэхүүнийг устгах болно.

Эмэгтэйчүүд хураахад амар хялбар мод бэлтгэлийн бус ойн бүтээгдэхүүний хүртээмж, хяналтын хувьд илүү эрх мэдэлтэй байдаг. Гэвч, уламжлалаар бол эмэгтэйчүүд эдгээр бүтээгдэхүүний борлуулалтаас олох орлогыг хянах эрхгүй бөгөөд тэдний хөдөлгөөнийг хязгаарладаг нийгмийн хэм хэмжээний улмаас тэд албан, эсвэл холын зайн зах зээлд хүрэхэд саад тотгортой учирдаг. Цар тахлын хөл хорионы улмаас нийслэл Манилагийн оршин суугчид зах руу явах боломжгүй болсон учраас нөхцөл байдал өөрчлөгдсөн. K-Gat-ын эмэгтэйчүүд боломжийг ашиглаж, орлого олоход хүнд цаг үед өвөг дээдсийн нутаг дэвсгэр болон Думагат тариаланчдын газраас боловсруулсан мод бэлтгэлийн бус ойн бүтээгдэхүүнийг нийслэл Манила хотын хэрэглэгчдэд зарж борлуулжээ. Зарим олон нийт K-Gat нь ‘хэдэн эмэгтэйчүүдээс бүрдсэн’ төдий хэмээн дутуу үнэлж байсныг эц тооцвол тэд энэ санаачлагыг амжилттай хэрэгжүүлж, бүтээгдэхүүний тогтвортой байдал, шударга худалдааг хангахын тулд хоршоо байгуулахаар төлөвлөж байна.

Калива далангийн төсөл нь Думагат эмэгтэйчүүдийн дээрх ажлыг гүйцэтгэх чадамжийг үгүй хийх болно. Мод бэлтгэлийн бус ойн бүтээгдэхүүнийг борлуулснаар олон нийтийн орлогын эс үүсвэр солонгорч, тэдний орлого зөвхөн нэг төрөл зүйлийн тариалангаас хамаарахаа больж, уур амьсгалын цочмог өөрчлөлтөд дасан зохицох, хариу үзүүлэх чадамж нь дээшлэх болно. Түүнчлэн хоол хүнсний төрөл зүйл нэмэгдсэнээр хүмүүсийн хүнсний эрхэд хувь нэмэр оруулах болно. Мод бэлтгэлийн бус ойн эдгээр бүтээгдэхүүн нь ой модыг хайрлан хамгаалснаар нүүрстөрөгчийн хэмжээг барихад нэмэртэй бөгөөд зөгийн бал, ойн хүнсний бүтээгдэхүүн, ротанг хулс зэргийг үйлдвэрлэхэд амьд ой мод хэрэгтэй учраас энэ ажиллагаа нь ойн системийг хамгаалж, ойгүйжилтээс сэргийлнэ.

Мод бэлтгэлийн бус ойн бүтээгдэхүүнүүд нь ойг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэхээс гадна тухайн газар нутагт усны чанар, хүрэлцээг сайжруулахад тустай. Эрүүл ой мод нь хур тунадас, ууршилтыг зохицуулснаар уснаас бохирдлыг шүүж, усны циклийг хянаж байдаг. Чөлөөтэй урсах гол горхитой соёлын хувьд салшгүй холбоотой Думагат хүмүүс нь хоол хүнс болон ахуй амжиргааны хувьд уснаас байнга хамааралтай байдаг. Тэд голын эрэг дагуу уламжлалт арга болох жадаар загас агнаж, химийн хорт бодис, шавьж устгагч ашиглахаас сэргийлж, модыг хамгаалж үлдсэнээр хойч ирээдүй нь гол горхины усыг ашиглах боломжтой болж байгаа юм. Нийслэл Манила болон Филиппин даяар усны хомсдолыг шийдвэрлэхэд хариу арга хэмжээ болгож шийдэл хайж олох нь чухал боловч, ингэхийн тулд уугуул иргэд болон олон нутгийн олон нийтийн амь зогооход туйлын чухал ахуй амжиргаа, уламжлал, мэдлэг ухаан болон дадал практикыг золиосолж болохгүй.

Жендэрийн хувьд шударга уур амьсгалын шийдлийг хэн манлайлж байна вэ?

2019 онд Сьерра Мадре уулын өмнөд зүгийн Думагат уугуул иргэдийн өвөг дээдсийн эзэмшил бүхий 3 газрын эмэгтэй манлайлагчид GAGGA-гийн түнш байгууллага болох Филиппин улсын Мoд бэлтгэлийн бус ойн бүтээгдэхүүн – Солилцооны хөтөлбөрийн тусламжтайгаар уугуул иргэдийн хамгийн том холбоог үүсгэн байгуулсан. K-Gat нь уугуул иргэд ба эмэгтэйчүүдийн эрх, өвөг дээдсийн газар нутаг, байгаль орчныг хамгаалах болон уугуул эмэгтэйчүүдийн амжиргааг сайжруулах чиглэлээр нөлөөллийн ажлыг идэвхтэй зохион байгуулдаг. Тус байгууллага нь Капива даланг барихын эсрэг уугуул иргэдийн болон иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээтэй хамтран ажилладаг. Дараах холбоосуудаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:


Related Post

Relatório | Violência estrutural: o que aprendemos com mulheres e meninas defensoras do meio ambiente

Em função dos seus esforços na defesa de suas terras, territórios e recursos naturais, as mulheres e meninas defensoras do…

See more

NGO CSW66 Forum event recording | Structural violence: Learning from women and girl environmental defenders

In their efforts to defend their land, territories and natural resources, women and girl environmental defenders* (WGEDs) around the world…

See more

NGO CSW66 Forum event recording | #WeWomenAreWater campaign

On World Water Day 2022, the Global Alliance for Green and Gender Action (GAGGA) hosted an NGO CSW Forum event…

See more

Subscribe to our newsletter

Sign up and keep up to date with our network's collective fight for a gender and environmentally just world.