Магар эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгахын төлөө уугуул иргэдийн мэдлэгийг ашиглаж байна


Өнөөгийн бодит байдал: Томоохон усан цахилгаан станцын хөрөнгө оруулалт

Балба улс дахь Магар үндэстний уугуул олон нийтийн ахуй амжиргаа нь Сети голоос голчлон хамаардаг. Гэвч, 140 МВт-ын хүчин чадалтай Танаху усан цахилгаан станц барих төсөл нь гол дагуу амьдарч буй 800 гаруй өрхөд сөргөөр нөлөөлж, тухайн олон нийтийг орон гэргүй болгож, нөөц баялагийн хүртээмжид аюул заналхийлэл учруулж байна. Оршин суугчдын 60% нь тариалангийн газраа алдана гэсэн тооцоо бий.

Балба улсын үндсэн хуулинд сэргээгдэх эрчим хүчийг “хөгжлийн эн тэргүүний чухал асуудал” гэж тодорхойлсон бөгөөд усан цахилгаан станцыг эдийн засгийн өсөлтийн түлхүүр гэж үздэг. Төсөл батлагдах үед төслийг Европын Хөрөнгө Оруулалтын Банк (ЕХОБ) болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагатай (ЖАЙКА) хамтран санхүүжүүлж буй Азийн Хөгжлийн Банк (AХБ) нь цахилгааны өртөг багатай хүртээмжийн асуудлыг хөндөж, эрчим хүчний хангамжийн хомсдолыг арилгахад чиглэж байгаа учраас цахилгаан станцын далан нь цэвэр, тогтвортой эрчим хүчний хүртээмжийг өргөжүүлэн тэлэхэд шаардлагатай гэж үзжээ.

Гэвч, томоохон усан цахилгаан станц барих гэсэн энэхүү яарсан үйлдэл нь уугуул иргэдийн эрхийг зөрчин байж өндөр эрсдэл дагуулж байна. Олон Улсын Эгэх Хариуцлага Нэхэх Төсөл, Уугуул Эмэгтэйчүүдийн Хууль Эрхзүйн Ойлголт Дээшлүүлэх Бүлэг (INWOLAG) болон Олон Нийтийн Эрх Мэдэл, Нийгмийн Шударга Ёсны төлөөх Сүлжээний хийсэн судалгаагаар энэ талаар орон нутгийн иргэдийн 75%-тай нь огт зөвлөлдөөгүйн дээр 84%-д нь нөхөн олговор төлөөгүй байна. Станц барьснаар тухайн орон нутгийн олон нийт сөрөг нөлөөнд автаж, өөрсдийн оршин суух болон хувийн нийт 72,000 га газар, 11,000 гаруй мод, 9 чандарлах газар болон нийтийн эзэмшил бүхий дэд бүтцүүдээ алдахаар байна.

Илүү оновчтой хөрөнгө оруулалт: Уугуул эмэгтэйчүүд, олон нийтийн нутаг дэвсгэрийн эрх болон ойн менежмэнт

Үеэс үе дамжсан Магар үндэстнүүдийн өөрсдийн нутаг дэвсгэр, гол горхитойгоо амь нэгтэй орших хүйн холбоо нь шаардлагатай үед л гар хүрдэг байгальтайгаа харилцан шүтэлцэж амьдардаг тэдний хувийн онцлог чанар болон соёлын итгэл үнэмшлийн тогтолцоог бүрдүүлжээ. Голын экосистем нь Магарчуудын ахуй амьдралд чухал үүрэг гүйцэтгэж, гол чөлөөтэй урсч байхдаа нүүрстөрөгчийг зохих хэмжээнд нь барьж байдаг байна. Далан барьж томоохон усан сан үүсгэх нь шатах ашигт малтмалд хэт найдах явдлыг бууруулдаг гэдэг утгаараа уур амьсгалын оновчтой шийдэл байдаг ч, усан сангууд нь үнэндээ дэлхий нийтээр хүлэмжийн хий буюу метан хийн гол эх үүсвэр болохын хажуугаар ялангуяа үер, зуданд туйлын эмзэг учраас үерлэх болон тог цахилгаан тасрах үед далан нурах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Магар үндэстэй уугуул олон нийт үеэс үе дамжин хамтын эзэмшил бүхий гол горхи, ой модоо хайрлан хамгаалахтай холбоотой уламжлалт экологийн мэдлэг ухаанаа удам дамжуулан өвлүүлсээр ирсэн нь газар нутгаа харилцан үр ашигтай ашиглахад тус дэм үзүүлжээ. Үүний тод жишээ нь бар өвсний тариалалт юм. Магар эмэгтэйчүүд нь хөрс элэгдэх, газар гулгахаас сэргийлж эгц толгод, элсэрхэг эрэг дагуух газар бар өвсийг ургуулснаар дахин тариалахад ээлтэй учраас хөрсний чийгшил, шим тэжээлт эрдэс бодисыг хадгалж, усны чанар, гарцыг сайжруулж чаджээ.

Магар эмэгтэйчүүд нь эмийн ургамал, хүнсний зэрлэг ногоо, усны нөөцийн менежмэнт, цаг агаарын мэдээ болон цаг агаартай холбоотой хөдөө аж ахуйн мөчлөгийн тухай өв дамжсан уугуул мэдлэгээр баялаг. Уугуул иргэд, олон нийтийг газар нутаг, нөөц баялагаас нь холдуулан зайлуулах нь уур амьсгалын хямралыг бууруулж, дасан зохицох уугуул мэдлэгээ хойч үедээ өвлүүлэх чадамжид нь сөргөөр нөлөөлөх болно. ​Уугуул иргэдийн газрын эрхийг хүндэтгэснээр ой мод, түүнийг дагаад усны нөхцөл байдал сайжирч, ойгүйжих явц саарч, нүүрстөрөгчийн ялгарал буурдаг.

Жендэрийн хувьд шударга уур амьсгалын шийдлийг хэн манлайлж байна вэ?

Уугуул эмэгтэйчүүдийн хууль эрхзүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлдэг Indigenous Women’s Legal Awareness Group (INWOLAG) байгууллагыг Балба улсын уугуул олон нийтээс гаралтай эмэгтэй хуульчид үүсгэн байгуулсан бөгөөд тэд жендэрт суурилсан хүчирхийллийг даван туулагчдад өмгөөлөл, амжиргааны дэмжлэг болон хууль эрхзүйн үйлчилгээ үзүүлдэг. 2015 онд INWOLAG нь Танаху усан цахилгаан станц барих төсөл нь Магар үндэстэй уугуул олон нийтэд хэрхэн сөргөөр нөлөөлөх тухай анх мэдэж, тус төслийн сөрөг үр нөлөөний талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлж эхэлсэн. INWOLAG нь олон нийт болон орон нутгийн эмэгтэйчүүдийн чадавхийг дээшлүүлснээр тэд өөрсдийн олон нийтийн эрхийг өмгөөлөн хамгаалах чадвартай болох юм. Түүнчлэн АХБ болон ЕХОБ-ны үйл ажиллагааг хөндлөнгөөс хараат бус байдлаар хянагч хувь хүмүүс, байгууллагуудтай хамтран гомдол мэдүүлэхэд тусалж дэмждэг. INWOLAG бол Tewa Эмэгтэйчүүдийн Сангийн түншлэгч бөгөөд Global Alliance for Green and Gender Action байгууллагын гишүүн юм.  Тэдний ажлыг эндээс харж дагаж болох бөгөөд доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.


Related Post

Green and blue background. The text on the image on the laft reads - "we are hiring! Global Alliance for Green and Gender Action (GAGGA) Linking and Learning Co-Coordinator. Apply Now!" The picture on the right is of a group of people walking and laughing together.

We are hiring: GAGGA Linking and Learning Co-Coordinator!

Are you passionate about cross-movement building and advocacy work? Do you believe in the power of feminist movements to defend…

See more

UN Water Conference Side-Event Highlights

The GAGGA side event during the UN Water Conference on March 23rd was a resounding success. The session brought together…

See more

Qom women protecting their lands against degenerative eucalyptus monocultures – Paraguay

We, women of the Qom Indigenous community of Santa Rosa, have long been trying to protect our lands against the…

See more

Subscribe to our newsletter

Sign up and keep up to date with our network's collective fight for a gender and environmentally just world.