Цуврал блог: Уур амьсгалын үйл ажиллагааны гол цөмд шударга ёсыг тогтоох нь


Хар салхи, үер, зуд зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг тохиолдоход үүнд хамгийн ихээр нэрвэгддэг нь ихэвчлэн уур амьсгалын өөрчлөлтийн өмнө хариуцлага хүлээх ёсгүй олон нийт байдаг. Уур амьсгалын онц байдал нь колоничлолоос улбаатай нийгмийн, жендэрийн болон арьсны өнгөнд суурилсан тэгш бус байдлын өргөн тархсан бөгөөд олон жил бугшсан хямралын нэгэн шинж тэмдэг билээ. Чухам тэр цаг үеэс аж үйлдвэржсэн улс орон, корпорациуд нь дэлхийн өмнөд зүгийн улс орнуудын олон нийтийг мөлжиж, газар нутаг, өмч хөрөнгийг нь булааж, тэдний эсрэг хүчирхийлэл үйлдэн байж байгалийн нөөц баялагийг нь олборлож, шатах ашигт малтмалыг нь шатааснаар өөрсдийн хөрөнгөө зузаатгаж эхэлжээ.

Эдгээр суурь шалтгааныг шийдвэрлэж, биднийг ийм байдалд хүргэсэн бүтэц тогтолцоо, ялангуяа хязгааргүй олборлолт, хэт их хэрэглээнд суурилсан эдийн засгийн өсөлтийн үндсэн загварыг өөрчилж байж л уур амьсгалын хямралыг утга учиртайгаар хөндөж авч үзэх боломжтой болох юм. Энэ нь бидний ярьж буй “уур амьсгалын шударга ёс”-ны гол санаа юм. КОВИД-19 цар тахлын нэгэн адилаар дэлхий нийтийг хамарсан онц байдал нь аль хэдийнэ оршсоор ирсэн тэгш бус байдлыг лавшруулаад зогсохгүй, үүнийг улам бүр доройтуулдаг гэдгийг уур амьсгалын хямрал батлан харуулж байна.

Уур амьсгалын хямрал нь эрэгтэйчүүдээс илүү охид, эмэгтэйчүүдэд ноцтой нөлөөлдөг. Бусад хүчин зүйлс дотроос ялангуяа хязгаарлалт бүхий соёлын хэм хэмжээ, жендэрийн үүрэг роль нь эмэгтэйчүүдийг анхан шатны асран хамгаалагч, хоол хүнс, ус болон түлш түлээг хангагч гэж үздэг учраас тэд эн тэргүүнд уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөнд өртдөг. Эмэгтэйчүүд болон тэдний эргэн тойрны олон нийт нь өвөг дээдсийн эрдэм мэдлэгийг нэвтрүүлж, хүнсний эрхийг хангахад хүргэхээс авахуулаад, шатах ашигт малтмалын олборлолтын эсрэг тэмцэж, байгаль орчны талаархи орон нутгийн болон үндэсний бодлогод хувь нэмрээ оруулах зэргээр  урт удаан хугацаанд уур амьсгалын шударга үйл ажиллагааны хүрээнд санал дэвшүүлж, энэ ажлыг манлайлсаар ирсэн.

Гэвч тэдний хэрэгцээ, шаардлага болон дэвшүүлсэн саналыг үл тоомсорлож байна. Парисын хэлэлцээрээс хойш уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи хамгийн чухал хэлэлцээр энэ долоо хоногт эхлэх боловч, уур амьсгалын асуудлаар хэлэлцээр хийх үндэсний болон дэлхийн байгууллага дахь эмэгтэйчүүдийн дундаж төлөөлөл 30%-аас доогуур байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцид оролцогч Талуудын Бага Хурлын хамгийн сүүлд болсон дээд хэмжээний уулзалтаар Засгийн Газрууд Жендэрийн Үйл Ажиллагааны Төлөвлөгөөг баталж, уур амьсгалын асуудлаархи хэлэлцээрт анхан шатны байгууллагын, орон нутгийн ба уугууль иргэд эмэгтэйчүүд зэрэг “эмэгтэйчүүдийн эрх тэгш бөгөөд утга төгөлдөр оролцоог” хангахаар болсон. Хэдэн жил өнгөрсөн ч Талуудын Бага Хурлын хүрээнд тэгш бус байдлын зүй тогтол үргэлжилсээр байгаа нь КОВИД-19-ын халдвар болон зорчих хязгаарлалт үүнд нөлөөлж байгаа ч, дэлхийн өмнөд зүгийн улс орнуудын охид, эмэгтэйчүүд болон олон нийтийн төлөөлөл өнөөг хүртэл хангалтгүй түвшинд байгааг бид бэлхэнээ харж байна.

Талуудын 26-р Бага Хурлаас болон холбогдох уур амьсгалын асуудлаархи хэлэлцээрийн үр дүнд гарах шийдвэрүүд нь цаашид Засгийн Газрууд уур амьсгалын өөрчлөлтийн онц байдалд хэрхэн хариу арга хэмжээ авахад жанжин шугам болно. Гэвч, уур амьсгалын хямралд хамгийн ихээр өртдөг хүмүүсийг энэ үйл явцад оролцуулахгүй байх нь тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлэхүйц шийдэлд хүргэх эрсдэлтэй. Иймд бүх дуу хоолой, тэр дундаа Ази, Африк, Номхон Далай болон Латин Америкийн охид, эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох ёстой бөгөөд ингэснээр тэд бид бүхний хамтын ирээдүйн төлөө зүй ёсны үүргээ гүйцэтгэх боломжтой болно.

Дэлхийн дундаж температурын өсөлтийг Цельсийн 1.5 хэмд барихаар нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулж, ингэхийн тулд техник технологийг ашиглах нь чухал боловч үүний хажуугаар уур амьсгалын хямралын талаар хэрэгжүүлэх бидний арга барил нь нийгмийн шударга ёс, хүний эрхэд төвлөрч, бүх хүн болон дэлхий ертөнцөд анхаарлаа хандуулдаг тийм нийгмийг цогцлуулахыг чухалчилж үзэх шаардлагатай байна.

​​Ирэх хэдэн долоо хоногийн турш бид ийм нийгмийг бүтээхийн төлөө ажиллаж буй, дэлхий даяар олон янзат төлөөллийн дуу хоолой болсон манай хамтран ажиллагч, түншүүдийн цуврал блог, постуудыг нийтэлнэ. Тэдгээр нь феминист тариаланчид, уур амьсгалын асуудлаар тэмцдэг залуу активистууд, уугууль иргэдийн бүлгүүд, хар арьст болон цагаач эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүлгүүд, ЛГБТКИ+ олон нийтийн төлөөлөл, уур амьсгалын ба жендэрийн шударга ёсны чиглэлээр ажилладаг байгууллагууд юм. Тэд уур амьсгалын шударга ёс нь ямар учраас жендэрийн болон нийгмийн шударга ёс байдгийг харуулсан туршлагаасаа хуваалцаж, уур амьсгалын хямралыг шийдвэрлэх жендэрийн шударга арга барилын хүрээнд өөрсдийн шаардлага, дэвшүүлэх саналуудаа онцлох болно. Эдгээр түүх нь оролцоог илүү хангасан, тогтвортой бөгөөд жендэрийн хувьд шударга ирээдүйд хүрэхэд шаардагдах хувьсгах чадвартай өөрчлөлтийг бид хамтын хүчээр авчирч чадна гэдгийг харуулна гэдэгт найдаж байна.


Related Post

We Are Hiring: Operations and Finance Officer!

DEADLINE EXTENDED! Are you passionate about ensuring efficient financial management and operational excellence to support transformative work in climate, environmental,…

See more

We Are Hiring: Donor Engagement Officer!

DEADLINE EXTENDED! Are you passionate about cultivating relationships and securing funding to support transformative work in climate, environmental, and gender…

See more
Anamika Dutt's picture with the text, "welcoming Anamika Dutt, GAGGA's PMEL Officer"

Welcoming Anamika Dutt As GAGGA’s Planning, Monitoring, Evaluation & Learning (PMEL) Officer!

Anamika Dutt is a feminist MEL practitioner from India. Anamika believes that stories of change and impact are best heard…

See more

Subscribe to our newsletter

Sign up and keep up to date with our network's collective fight for a gender and environmentally just world.