Маяа омгийн Чорти эмэгтэйчүүд газар нутгийн эрх, усны хүртээмжээ эргүүлэн авч байна


Үйл явдлыг товчилбол: Америк Хоорондын Хөгжлийн Банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд хүлэмжийн хийн ялгаралтыг ихэсгэж, хүнсний хангамжид заналхийлж, орон нутгийн олон нийтийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн био түлшийн үйлдвэрлэл гэсэн уур амьсгалын худал хуурмаг шийдэлд олон жилийн турш хөрөнгө оруулсаар байна. Маяа омгийн Чорти эмэгтэйчүүд болон олон нийт нь уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөнд дасан зохицох зорилгоор олон нийтийн усны менежмэнт хийж, газар тариаланг төрөлжүүлснээр уур амьсгалын жинхэнэ шийдлийг практикт нэвтрүүлж байна.

Өнөөгийн бодит байдал: Био түлш үйлдвэрлэдэг томоохон хөдөө аж ахуйн бизнесийн хөрөнгө оруулалт 

Маяа омгийн Чорти эмэгтэйчүүд өвөг дээдсийн үеэс удам дамжин суурьшсаар ирсэн газар нутгийнхаа төлөө 17 жилийн турш тэмцсэн. Чорти хүмүүсээс нийтийн эзэмшил бүхий газар нутгийг нь эзлэн булааснаар тэднийг усны хүртээмжгүй болгож, хүнсний аюулгүй байдлыг нь үгүй хийнэ гэсэн үг. Чорти хүмүүсээс газрыг нь албадан булааж буй ажлын нэг нь орон нутгийнхны “пинон” гэж нэрлэх монокультур жатрофа ургамлыг этанол түлш үйлдвэрлэхийн тулд уугуул иргэдийн нутагт өргөн хүрээгээр тарьж байгаа явдал юм. Ийнхүү томоохон био түлшийн компаниуд усны эх үүсвэрийг монопольчилж, орон нутгийн олон нийтийг газар нутгаас нь нүүлгэн шилжүүлж байна.

Гватемалд чихрийн нишингэ, жатрофа, дал модны тос зэргийн монокультур тариаланг өргөжүүлсэн нь нэг утгаараа био түлшийн Европ дахь эрэлт хэрэгцээг хангах ажил юм. Эдгээр тариалангаас гаргаж авсан био дизелийг дизелийн түлшийг орлуулахуйц сайн чанарын сэргээгдэх эрчим хүч хэмээн удаан хугацаанд үзсээр иржээ. Гэвч, улс төрчид, корпорациудын үзэж байгаачлан био түлш нь уур амьсгалын амар хялбар шийдэл биш гэдгийг судлаачид олон жилийн судалгаагаараа нотлоод байна. 2007 оны Нобелийн шагналт, химич Пол Крутцены судалгаагаар их хэмжээний био түлшийг тарьж, шатаах нь хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахын оронд улам нэмэгдүүлдэгийг тогтоосон ба био түлш нь хүнсний хангамж болон тариаланчдын амжиргаанд аюул заналхийлэл учруулдаг гэжээ.

Гватемал улс нь дэлхийн 4 дэх том элсэн чихрийн экспортлогч бөгөөд ойролцоогоор Төв Америкийн чихрийн нишингийн этанолын 44%-ыг үйлдвэрлэдэг билээ. Америкийн Нэгдсэн Улс болон Дэлхийн Банк, Америк Хоорондын Хөгжлийн Банк (АХХБ), Төв Америкийн Эдийн Засгийн Интеграцийн Банк зэрэг олон улсын лидер байгууллагууд нь Гватемалын эрчим хүчний эх үүсвэрийн энэхүү үйлдвэрлэлд их хэмжээгээр хөрөнгө оруулсан. Америк Хоорондын Хөгжлийн Банк нь хэрвээ зөв хөгжүүж чадвал тус салбар нь Гватемалын орон нутгийн эдийн засагт бэлэн мөнгөний урсгал, ажлын байр бий болгоно гэжээ. Тус Банк Гватемал зэрэг Латин Америкт нийт 150 сая ам долларыг “сахар, био эрчим хүчний компани, экспортлогчдыг” санүүжүүлэхэд зарцуулжээ.

Автомашины био түлшний өргөн хэрэглээг Америкийн Нэгдсэн Улс, Европт хуулиар зөвшөөрсөн нь Ази, Африк болон Латин Америкт хүнсэнд суурилсан хөдөө аж ахуйд газар тариалангийн хүнсний үнийг өсгөхийн зэрэгцээ хүнсний хомсдол даамжрахад хүргэжээ. Үүний үр дүнд хүнсний бүтээгдэхүүн тариалахад тохиромжгүй газар ургадаг бөгөөд жижиг газраас их хэмжээний газрын тос гаргаж авахын тулд жатрофа болон идэшний бус зэрлэг ургамал тариалахаар олон салбар ийм бизнес рүү оржээ. Судлаачид жатрофаг ургуулахад чихрийн нишингэ, эрдэнэ шиштэй харьцуулахад эрчим хүчний нэгжийн хувьд 5 дахин их ус шаарддаг бөгөөд Гватемалд дунджаар нэг литр био дизелийн түлш үйлдвэрлэхэд 20,000 литр ус ордогийг тогтоожээ.

Илүү оновчтой хөрөнгө оруулалт: Олон нийтийн усны менежмэнт ба үр тариаг төрөлжүүлэх

Хэдийгээр Чорти хүмүүс нутаг дэвсгэрээ өөрсдийн болгосон ч, засгийн газар болон тариаланчид тэдний байгалийн баялаг, ахуй амжиргаагаа мэдэх эрхэд нь халдсаар байна. Зарим хотын захиргаа нь уугуул иргэдийн нэр дээр газар нутгийг бүртгэхээс татгалзсан хэвээр байна. Хариуд нь Чорти эмэгтэйчүүд 2019 онд 3 санал дэвшүүлсэн нь усны эх үүсвэр хавийн олон нийтийн эзэмшил бүхий газрыг дахин ойжуулах бодлого хэрэгжүүлэх; өрхийн усны хүртээмжийг баталгаажуулахын тулд усан сангууд үүсгэх; ба уугуул олон нийтийн хүний эрхийг хуульчилж, уугуул иргэдийн нутаг дэвсгэрт байгаль орчны хор хөнөөл учруулсан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэдэг шударга шүүхийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх саналууд байв.

Нэгэн жишээ татахад, хотын дарга нь ойролцоох нуурыг ширгээсний дараа нуурын уснаас хамааралтай амьдардаг уугуул иргэдийн айл өрхүүд гэрээсээ километрийн зайд орших газраас ус зөөж ашиглахад хүрчээ. Тухайн олон нийт ус хуримтлуулахын тулд COMUNDICH байгууллагын дэмжлэгтэйгээр усан сан барьсан байна.

Уур амьсгалын өөрчлөлт болон орон нутгийн экосистемийн эрчимтэй эвдрэл сүйрэл нь хөдөө аж ахуйгаас хамааралтай Чорти хүмүүсийн усны хүрэлцээ болон ахуй амьдралд сөргөөр нөлөөлсөөр байна. Вандуй, эрдэнэ шиш зэрэг гол үр тариа нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй давтамжит ган гачигт эмзэг бөгөөд цар тахлын улмаас олон хүн ургацаа алдаж, тэднийг зөвхөн эрдэнэ шиш болон зарим наад захын үр тариагаар амь зогооход хүргэжээ.

Байгаль орчиндоо дасан зохицохын тулд усан сангаас авсан усаараа олон нийт нь үр тариагаа төрөлжүүлж, уугуул төрөл зүйлсийг тарьж ургуулжээ. Ингэж газар тариаланг төрөлжүүлсэн нь тэдний хоол хүнсийг сайжруулж, газар нутгийн ашиглалтыг оновчтой болгов. Эдгээр тариалангийн талбай, цэцэрлэг нь цар тахлын үеэр өрхүүдийг хүнсний хомсдолоос аварч, ялангуяа ган гачигийн үеэр тухайн газрын 30 гаруй өрхөд цаашид ашиглуулахаар шинэ усан сан барихаар төлөвлөн ажиллаж байна.

Өнөөдөр Чорти эмэгтэйчүүд өвөг дээдсийнхээ усаа хайрлан хамгаалах мэдлэг ухааныг практик амьдралд нэвтрүүлэхийн хажуугаар зүй ёсны газрын эрхийг нь баталгаажуулж, усны эх үүсвэртэй байх хүртээмжийг бататгах хууль эрхзүйн ажлыг хөөцөлдөж байна.

Жендэрийн хувьд шударга уур амьсгалын шийдлийг хэн манлайлж байна вэ?

GAGGA сүлжээний гишүүн болох Fondo Tierra Viva нь Маяа омгийн Чорти уугуул эмэгтэйчүүдийн сүлжээ болон COMUNDICH байгууллагуудын үйл ажиллагааг дэмждэг. COMUNDICH байгууллагын үйл ажиллагааны тухай эндээс харж болно.


Related Post

Anamika Dutt's picture with the text, "welcoming Anamika Dutt, GAGGA's PMEL Officer"

Welcoming Anamika Dutt As GAGGA’s Planning, Monitoring, Evaluation & Learning (PMEL) Officer!

Anamika Dutt is a feminist MEL practitioner from India. Anamika believes that stories of change and impact are best heard…

See more

Bringing Local Realities to Board Level: GAGGA and Both ENDS Partners at the GCF B38 in Rwanda

Last week Both ENDS participated in the 38th Board Meeting of the Green Climate Fund in Kigali, Rwanda, together with…

See more

We Women Are Water – Call To Action To Support And Finance Gender Just Climate Action

Gender just climate action and solutions are in urgent need of your support Women, girls, trans, intersex, and non-binary people…

See more

Subscribe to our newsletter

Sign up and keep up to date with our network's collective fight for a gender and environmentally just world.