“Эмэгтэйчүүд Бид Бол Ус” нэртэй аяны


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Жендэр ба Ногоон үйл ажиллагааны Дэлхийн Эвсэлээс (ЖНҮАДЭ) уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд усны аюулгүй байдлыг хангахын төлөө тэмцэж буй эмэгтэйчүүдийн үүрэг, тэдний тавьж буй шаардлага болон үйл ажиллагааг онцлох зорилгоор  “Эмэгтэйчүүд Бид Бол Ус” нэртэй аяны нээлтийг 3-р сарын 8-ны өдөр хийх болно.

3-р сарын 8-ны өдрөөс 3-р сарын 22 буюу Дэлхийн Усны Өдөр хүртэл өдөрт нэгээс хоёр түүхийг бид нийгмийн сүлжээн дээр постлох бөгөөд эдгээр нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усны аюулгүй байдал алдагдах нөхцөлтэй аль хэдийнэ нүүр тулсан Африк, Ази болон Латин Америк дахь ЖНҮАДЭ-ийн дэмжиж ажилладаг олон нийтэд анхаарлаа хандуулах юм. Эдгээр түүх нь тооны хувьд цөөн ч гэлээ, дэлхийн өнцөг буланд амьдарч буй олон янзат олон нийтийн амьдрал, бодит байдлыг харуулах болно.

Тэдний өмнө тулгамдаж буй усны аюулгүй байдал хязгаардлагдмал байдгийн зэрэгцээ олборлох үйл ажиллагаа, уур амьсгалын худал хуурмаг шийдвэр болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд гар бие оролцож буй компаниуд, засгийн газрууд болон хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа нь үүнд сөргөөр нөлөөлж байдаг. Эмэгтэйчүүд, орон нутгийн олон нийт болон уугуул иргэдтэй зөвлөлддөггүй, тэднийг үйл ажиллагаандаа оролцуулдаггүйн дээр урьдчилан мэдээлсний үндсэн дээр тэднээс зөвшөөрөл авдаггүй учраас эдгээр бүх төслийн хүрээнд тэдний хүний эрх зөрчигддөг.

Тус аяны ажлаар Боливи, Индонез, Монгол, Нигери, Перу болон Өмнөд Африк дахь ЖНҮАДЭ-ийн түншлэгч байгууллагууд түүхээ хуваалцсанаар нүүрс, нефть зэрэг шатах ашигт малтмалаас татгалзах нь уур амьсгалын хямралтай тэмцэхэд чухал төдийгүй, ялангуяа дэлхий нийтийг хамарсан цартахлын өнөө үед цэвэр устай байх олон нийтийн эрхийг хангаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг нь дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг харуулах болно.

Түүнчлэн бид Боливи, Энэтхэг, Индонез болон Гватемалын жишээ түүхүүдийг онцлох бөгөөд учир нь эдгээр улсын засгийн газар, компаниуд нь усан цахилгаан станц болон газрын гүний дулааны эрчим хүч зэрэг уур амьсгалын хямралыг шийдвэрлэхэд техник шийдлүүдийг түлхүү дэмждэг бөгөөд энэ нь корпораци, компаниудын ашиг орлогыг хамгаалаад зогсохгүй хурцадмал байдалд орсон экосистемд сөргөөр нөлөөлөхийн хажуугаар газар, хүнсний аюулгүй байдал болон устай байх хүмүүсийн хүртээмжтэй байдалд ноцтойгоор нөлөөлдөгийг харуулна.

Ус, уур амьсгал болон КОВИД-19 цартахлын өөр хоорондоо уялдаа холбоотой хямрал нь бүгд ижил суурь шалтгаантай бөгөөд тэр нь олборлолтын салбарын болон хязгааргүй өсөлтөөс хамааралтай туйлын шударга бус, эцгийн эрхэт ёсонд суурилсан эдийн засгийн тогтолцоо юм. ЖНҮАДЭ нь эмэгтэйчүүдийн сан, ТББ-ууд болон тэдгээрийн сүлжээн дэх эмэгтэйчүүдийн манлайлан удирддаг олон нийтэд түшиглэсэн байгууллагуудад олон нийтийн эрх мэдэл бүхий газар, усыг бохирдуулдаг энэхүү мөлжлөгийн загварын эсрэг хүчээ нэгтгэж, ашиг орлогоос илүү ард иргэд болон гараг ертөнцийг чухалчилдаг бүтцийн өөрчлөлт болон шударга нөхөн сэргээлтийн төлөө тэмцэх талбарыг бий болгодог.

Дээрх асар их саад бэршээлийн хажуугаар цартахлын болон уур амьсгалын давхар хямрал нь усны аюулгүй байдлыг ханган хамгаалах орон нутгийн, уламжлалт болон уугуул иргэдийн мэдлэгт ихэвчлэн найддаг эмэгтэйчүүдийн манлайлан удирддаг олон нийтэд түшиглэсэн байгууллага, зохион байгуулалт болон дадал практикийн уян хатан чанарыг илтгэн харуулж байна.

Эдгээр түүхүүдээр дамжуулан бид дээрх компаниуд, засгийн газрууд болон хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа нь олон нийтийн хувьд хэрхэн усны аюулгүй байдал алдагдахад хүргэж, усны бохирдлыг даамжруулж байгааг, мөн ус хамгаалагч эмэгтэйчүүдийн манлайллыг өргөн хүрээнд ойлгуулах зорилготой. Хамтдаа бид тэднээс дараах ажлуудыг шаардаж байна:

  • Эмэгтэйчүүдийн усны эрхийг зөрчиж буй шатах ашигт малтмалын үйлдвэрлэлээс татгалзах.
  • Жендэрийн шударга уур амьсгалын шийдлүүдээр дамжуулан эмэгтэйчүүдийн усны эрхийг баталгаажуулах. Шийдлүүд нь эмэгтэйчүүд, уугуул иргэд болон орон нутгийн олон нийтийн үзэл бодол, зөвшөөрөл өгөх болон хяналтын хүрээнд тогтвортой, соёлын хувьд зохимжтой байх ётой.
  • Усны хүртээмж, менежмэнт болон засаглалын хүрээнд эмэгтэйчүүдийн тавих шаардлага, хэрэгцээ шаардлага, дадал практик болон санал хүсэлтийг тусгах.

Зөвхөн хүчээ нэгтгэснээр бид эмэгтэйчүүдийн цэвэр устай байх эрхийг, мөн ус ашиглалт, усны менежмэнт болон хамгаалалтын талаар шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоог жинхэнэ утгаар нь баталгаажуулах болно. Тийм учраас бид бүхний хамтын шаардлагыг тэдэнд улам тод томруунаар мэдрүүлэхийн тулд тус аяны ажилд нэгдэж, мессэжүүдийг нэг нэгээр постлосноор байгаль орчныг хамгаалагч эмэгтэйчүүдийн дуу хоолойг улам чангаруулцгаая.

Та тус аяны ажлыг Фейсбүүк, Инстаграм болон Твиттер дээр #WeWomenAreWater буюу #ЭмэгтэйчүүдБидБолУс ба #MujeresSomosAgua гэсэн хаштагийг ашиглан дагаж болно.

График/зураг, постлох цагийн хуваарь болон нийгмийн сүлжээн дээрх мессэжийн холбоос болох жишээнүүдийг эндээс харна уу.  

 


Related Post

Anamika Dutt's picture with the text, "welcoming Anamika Dutt, GAGGA's PMEL Officer"

Welcoming Anamika Dutt As GAGGA’s Planning, Monitoring, Evaluation & Learning (PMEL) Officer!

Anamika Dutt is a feminist MEL practitioner from India. Anamika believes that stories of change and impact are best heard…

See more

Bringing Local Realities to Board Level: GAGGA and Both ENDS Partners at the GCF B38 in Rwanda

Last week Both ENDS participated in the 38th Board Meeting of the Green Climate Fund in Kigali, Rwanda, together with…

See more

We Women Are Water – Call To Action To Support And Finance Gender Just Climate Action

Gender just climate action and solutions are in urgent need of your support Women, girls, trans, intersex, and non-binary people…

See more

Subscribe to our newsletter

Sign up and keep up to date with our network's collective fight for a gender and environmentally just world.