Эх дэлхийнхээ эд эрхтэнийг бид нөхөн сэргээхийг хүсч байна: Экологийн нөхөн сэргээлтийг эмэгтэйчүүдээр удирдан залуурдуулах нь


Хөдөөний феминист эмэгтэйчүүд бид эх дэлхийнхээ эд эрхтэнийг нөхөн сэргээхийг хүсч байна.

КОВИД-19 цар тахал нь хүнс, хөдөө аж ахуйн тогтолцооны хэврэг байдлыг тодотгож, тариалангийн газруудын хэд нь зөвхөн дал модны тос, чихрийн нишингээр дагнасан үйлдвэрлэлийн монокультур болж, кофе, какао зэрэг худалдаалах зорилготой ургацын боловсруулалтад л анхаарлаа хандуулж байгааг харуулж байна. Үүний үр дүнд өмнө нь өөрсдийнхөө хэрэгцээг бүрэн хангадаг байсан орон нутгийн олон нийт амин зуулгаа залгуулж чадахгүйд хүрч, хүнсний хангамжийн хомсдолд ороод байна. Ихэнх орон нутгийн олон нийт, эмэгтэйчүүдийн болон анхан шатны хүн амын бүлгүүд дээрх саад бэрхшээлтэй учирч байгаа нь биднийг уян хатан байдал, хүнсний аюулгүй байдал болон усны асуудлыг дахин нэг эргэцүүлэн тунгаахад хүргэж байна.

Энэ бүх тогтолцоог цогц байдлаар эргэн харж, ой мод, тариалангийн газартаа биологийн олон янзаар баялаг ургацыг тариалснаар эх дэлхийн экологийн тогтвортой байдалд хүргээд зогсохгүй, хүнсээр дамжуулан эрүүл энхийг авчрах бодлого, практикыг хөхиүлэн дэмжих цаг хаяанд иржээ. “Аналог ойн аж ахуй” нь ийм арга барилаар ажилладаг.

Энэ нь байгалийн ойг загвараа болгож, тэнд жимс болон самарны мод, кофе, цай, какао, авокадо, эмийн ургамал зэрэг хэрэглээний төрөл зүйлээр баяжуулснаар экологийн системийг нөхөн сэргээх арга барил юм. Ингэснээр усны тэнцвэрт байдал сэргэж, орон нутгийн олон нийт орлоготой болно. Ойг устахаас сэргийлж, хөрсийг нөхөн сэргээж, биологийн олон янзат байдлыг дээшлүүлдэг учраас Аналог ойн аж ахуйг ашиглах нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчирхэг зэвсэг юм. Энэ нь тахал, зуд болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй бусад гамшиг, аюулын эсрэг байгалийн эсэргүүцэл бүхий эрүүл, уян хатан экологийн системийг бүрдүүлэхэд маш чухал билээ. Ийнхүү нөхөн сэргээсэн ой нь агаарыг цэвэршүүлж, нүүрстөрөгчийг асар их хэмжээгээр шингээн угааж байдаг.

Түүнчлэн Аналог ойн аж ахуй нь жендэрийн тэгш бус байдлын эсрэг хүчирхэг зэвсэг бөгөөд энэ нь феминист тэмцлийн нэг хэсэг юм. Никарагуа улсын уламжлалт газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтолцооны хувьд, эмэгтэйчүүдийг ажиллах хүч, ашиглах объект төдийд авч үздэг. Ийм нөхцөлд Аналог ойн аж ахуй нь бидний хувьд эрүүл хүнсний үйлдвэрлэлд гар бие оролцож, хоол тэжээл, эрүүл мэндээ бид эрх мэдлийнхээ хүрээнд бүрэх хянах боломжийг олгох учиртай. Ингэснээр биднийг улам бие даасан, хараат бус болгож байгаа юм.

Гэвч энэ нь зөвхөн мэргэжлийн асуудал биш. Аналог ойн аж ахуйг феминист үзэл санааны үүднээс нэвтрүүлж чадвал, энэ нь газрын эрх болон эгэл жирийн ард түмний төлөөх тасралтгүй үргэлжилж буй феминист тэмцлийн нэгэн хэсэг болж чадна. Газар бол биднийг эрх мэдэлтэй болгодог нийтийн өмч бөгөөд бид нэр төртэй амьдрах ёстой учраас газрын эзэмшил, хүртээмж болон газраа хянах эрх мэдлийн төлөө бид зайлшгүй тэмцэх шаардлагатай.

Миний хувьд одоо газрыг өөрийн мэдлээр ашиглаж байгаа нь хэдэн зуун жил үргэлжилсэн тэгш бус байдлын тогтолцоо нурсан мэт санагдаж байна. Би одоо хоол хүнсээ өөрөө тарьж ургуулж чадна. Газрын үр шимийг шавхаж сордог колонийн аргачлалаар бус, харин сүнслэг бөгөөд байгальд ээлтэй байдлаар газраа эзэмшинэ. Уугууль эмэгтэйчүүд бидний эх дэлхийтэйгээ холбогдох түүхэн хүйн холбоог би сэргээж чадна. Эх дэлхий эрүүл саруул байж гэмээнэ би эрүүл байх болно. Үнэн хэрэгтээ, бид хүндэтгэл, эв эед суурилсан тотголцоог өөрсдийн гараар бүтээх замаар дарлал, мөлжлөг бүхий материалист тогтолцооны эсрэг тэмцэж байна.

Аналог ойн аж ахуйн сургалтаас хойш хоёр жилийн дотор миний бие кофе, гадил, Маракуйя жимс, наранцэцэг, төрөл бүрийн ногоо болон халуун ногоо хурааж авдаг болсон бөгөөд ирэх жил авокадо тарьж ургуулна. Илүү тогтвортой үйлдвэрлэл эрхлэх боломжтой гэдгийг харуулахын тулд би бусад эмэгтэйчүүд, гэр бүлүүдэд үлгэр дууриал болохыг хүсч байна. Ойгоо үзүүлэнгийн талбай, харилцан суралцах, туршлагаа солилцох орон зай болгохыг би хүсч байна. Бусад эмэгтэйчүүдийг сэдэлжүүлж, мэдлэгээ хуваалцаж, хүнсний аюулгүй байдал, хүнсний эрх болон эмийн ургамлын хэрэглээг түгээн дэлгэрүүлж, усны эх ундаргыг нөхөн сэргээхийг би хүсч байна. Манай олон нийтийн хүрээллийн бусад өрхүүд цаашид надтай нэгдэж, Аналог ойн аж ахуйг эхлүүлнэ гэдэгт би найдаж байна.

Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд хүнсний, усны болон цэвэр, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чаддаггүй. Эмэгтэйчүүдээр экологийн нөхөн сэргээлтийг удирдан залуулснаар тэдэнд эдгээр эрхээ эдлэх боломж өгч байна гэсэн үг. Эх дэлхийн нэгэн адил эмэгтэйчүүд амьдрал бэлэглэж байдаг. Хэрвээ эх дэлхий эрүүл саруул байвал, бид ч бие, сэтгэл, оюун ухаанаараа эрүүл саруул оршино. Эх дэлхий эмэгтэйчүүд биднийг улам хүчирхэг болгосноор бид агаараас харахад атгын чинээ газартаа бат бөх зогсох бадриун мод шиг хүчтэй болж хөгжинө.

 

Луз Марина Валле нь феминист тариаланч бөгөөд хөдөө аж ахуй, хоршооллын менежмэнтийн инженерээр бэлтгэгдсэн. Тэрээр Fundacion Entre Mujeres (FEM) байгууллагын гишүүн төдийгүй, Никарагуа улсын хойд хэсгийн El Jocote дахь олон нийтдээ зориулж Аналог ойн аж ахуйг орон нутагтаа сурталчлан таниулдаг. Аналог ойн аж ахуйн олон улсын сүлжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.  


Related Post

Anamika Dutt's picture with the text, "welcoming Anamika Dutt, GAGGA's PMEL Officer"

Welcoming Anamika Dutt As GAGGA’s Planning, Monitoring, Evaluation & Learning (PMEL) Officer!

Anamika Dutt is a feminist MEL practitioner from India. Anamika believes that stories of change and impact are best heard…

See more

Bringing Local Realities to Board Level: GAGGA and Both ENDS Partners at the GCF B38 in Rwanda

Last week Both ENDS participated in the 38th Board Meeting of the Green Climate Fund in Kigali, Rwanda, together with…

See more

We Women Are Water – Call To Action To Support And Finance Gender Just Climate Action

Gender just climate action and solutions are in urgent need of your support Women, girls, trans, intersex, and non-binary people…

See more

Subscribe to our newsletter

Sign up and keep up to date with our network's collective fight for a gender and environmentally just world.