GAGGA 2022 оны #ЭмэгтэйчүүдБидБолУс аяныг нээж байна


Уур амьсгалын хуурамч шийдлүүд цадигаа алдлаа, уур амьсгалын болон усны хямралыг шийдвэрлэх нөөц баялагийн хувьд шударга шийдлүүдийг олох цаг нь болсон

Өнгөрсөн 7 хоногт Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн хорооны (IPCC) 6-дугаар үнэлгээний тайлангийн хоёр дахь хэсэгт уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтөний сайн сайхан байдал, дэлхий ертөнцийн эрүүл энхэд аюул заналхийлэл учруулж байгаа бөгөөд үүний эсрэг дэлхий нийтийн хамтын үйл хэргийг сааруулах нь бид бүхний амьдарч болох, даацтай ирээдүйг баталгаажуулахуйц хормын төдий сарних боломжийг алдахад хүргэнэ.

Тус тайланд онцолсон бас нэг чухал асуудал бол, шударга ёс ба эрх тэгш байдлыг эн тэргүүнд чухалчлахын хажуугаар шинжлэх ухааны, уугуул иргэдийн болон орон нутгийн мэдлэг ухааныг хослуулснаар уур амьсгалын оновчтой шийдэлд хүрэх явдал юм. Эдгээр шийдлийг аль хэдийнэ дэлхий даяар охид, эмэгтэйчүүд, транс, интерсекс болон хүйсийн аль нэг туйлд харъяалагддаггүй иргэд хэрэгжүүлсээр ирсэн. Эдгээр олон нийт нь уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөнд юун түрүүнд өртдөг бөгөөд тэднийг шийдвэр гаргах үйл явцад орхигдуулсан ч, тэд уур амьсгалын үйл ажиллагааг орон нутагтаа удирдан манлайлж явдаг. Ахуй амьдрал нь байгалийн баялагтай салшгүй холбоотой эдгээр хүмүүс эрэг орчмын амьдрах орчныг нөхөн сэргээх, олон нийтийн усны менежмэнтээс авахуулаад борооны ус хуримтлуулах систем, хүнсний ой зэрэг асуудлын хүрээнд орон нутгийн, уламжлалт болон уугуул иргэдийн мэдлэгээ уур амьсгалын үр дүнтэй шийдэл боловсруулж, усны нөөцийг хамгаалахын төлөө ашиглаж байна.

Харамсалтай нь, эдгээр санаачлага нь санхүүжилтгүй хоцордог бөгөөд уур амьсгалын өөрчлөлт болон уур амьсгалтай холбоотой усны хомсдолд нэрвэгдсэн хүмүүс ихэвчлэн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж, дасан зохицоход зарцуулах ёстой санхүүжилтыг хүртдэггүй. Дэлхий даяар санхүүжилтын зөвхөн 0.01% нь л уур амьсгалын чиглэлээр болон эмэгтэйчүүдийн эрхийн аль алиныг хөндсөн төслүүдийг дэмждэг байна.

Тийм учраас, бид энэ жил Олон Улсын Эмэгтэйчүүдийн Өдрөөс (3-р сарын 8) Дэлхийн Усны Өдөр (3-р сарын 22) хүртэл үргэлжлэх жил тутмын #WeWomenAreWater буюу #ЭмэгтэйчүүдБидБолУс аяны хүрээнд устай холбоотой жендэрийн хувьд шударга уур амьсгалын шийдлүүдийг танилцуулна. Эдгээр кейс нь хөгжлийн төлөөх санхүүжүүлэгч байгууллагууд болон уур амьсгалын сангуудад томоохон далан, монокультур мод тарих зэрэг хүний эрхийг зөрчиж, усны асуудалд сөргөөр нөлөөлдөг байгаль орчныг сүйтгэдэг төслүүдээс татгалзан уур амьсгалын өөрчлөлтийг хөндөхийн хажуугаар жендэрийн тэгш бус байдалтай идэвхтэйгээр тэмцдэг олон нийтийн удирдлага бүхий санаачлагуудад нөөц баялагийг хуваарилах шаардлагатайг харуулах болно. Түүнчлэн бид хөрөнгө оруулагчид болон тэтгэврийн санг хөрөнгө оруулалтаа Тогтвортой Хөгжлийн Зорилтуудтай нийцүүлж, орон нутгийн уур амьсгалын эдгээр шийдлийг өөрсдийн амлалтдаа тусгахыг уриалж байна.

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Өдрөөс эхлүүлэн “Global Alliance for Green and Gender Action” (GAGGA) буюу Жендэр ба Ногоон Үйл Ажиллагааны Дэлхийн Эвсэл болон манай түнш байгууллагууд нийгмийн сүлжээн дээр Гватемал, Парагвай, Филиппин, Мозамбик, Балба, Нигери улсуудаас ирсэн амин чухал экосистем болон газар, хүнсний эрх, усаар хангагдах ард иргэдийн хүртээмжид сөргөөр нөлөөлөхийн хажуугаар компани, аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг хамгаалж, уур амьсгалын хямралыг шийдвэрлэх техникийн шийдэлд хөрөнгө оруулдаг уур амьсгалыг санхүүжүүлэгч талуудын тухай түүхүүдийг нийтэлнэ. Түүнчлэн GAGGA-гийн дэмжлэг үзүүлдэг олон нийтийн хувьд усны аюулгүй байдал нь хязгаарлагдмал байдгийн хажуугаар тэнд шатах ашигт малтмал олборлоход хөрөнгө оруулсаар байгаа жишээнүүдийг бид онцолно. Эдгээр түүх нь бодит амьдралын нэгээхэн хэсгийн жишээ боловч, дэлхийн өнцөг булангийн олон янзат төлөөлөл бүхий олон нийтийн нийтлэг дүр төрхийг энд тусгасан болно.

Шударга, тэгш хамруулсан, тогтвортой уур амьсгалын шийдлүүд нь орон нутагт аль хэдийнэ байгаа, харин тэдгээрт хөрөнгө оруулж, оновчтой ашиглах цаг нь болсон. Уур амьсгалын санхүүжилтыг өнөө л “улиг болсон” шийдлүүдэд зарцуулахын оронд, эмэгтэйчүүдээр удирдуулсан, хувьсган өөрчлөх чадвартай уур амьсгалын дээрх шийдлүүдийг дэмжихийг шаардахын төлөө тус кампанит ажилд та бүхэн нэгдээрэй.

Эндээс нийгмийн сүлжээн дээрх мэдээллийн багцыг харж, Фейсбүүк, Инстаграм болон Твиттер дээр #WeWomenAreWater ба #LasMujeresSomosAgua, (#ЭмэгтэйчүүдБидБолУс) хаштагийг ашиглаж аянд нэгдэцгээнэ үү.

________________

Кампанит ажлын түүхүүд

Эмэгтэйчүүд Нигерийн Дельта мужид мангрын ой модыг нөхөн сэргээж байна

Магар эмэгтэйчүүд уур амьсгалын үр нөлөөг багасгахаар уугуул иргэдийн мэдлэгийг ашиглаж байна

Ком эмэгтэйчүүд Парагвайн Чакод уугуул ой модыг авч үлдэхээр тэмцэж байна

Думагат эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж, дасан зохицоход мод бэлтгэлийн бус ойн бүтээгдэхүүнийг ашиглаж байна

Маяа омгийн Чорти эмэгтэйчүүд газар нутгийн эрх болон усаа буцааж өөрийн болголоо

 


Related Post

Anamika Dutt's picture with the text, "welcoming Anamika Dutt, GAGGA's PMEL Officer"

Welcoming Anamika Dutt As GAGGA’s Planning, Monitoring, Evaluation & Learning (PMEL) Officer!

Anamika Dutt is a feminist MEL practitioner from India. Anamika believes that stories of change and impact are best heard…

See more

Bringing Local Realities to Board Level: GAGGA and Both ENDS Partners at the GCF B38 in Rwanda

Last week Both ENDS participated in the 38th Board Meeting of the Green Climate Fund in Kigali, Rwanda, together with…

See more

We Women Are Water – Call To Action To Support And Finance Gender Just Climate Action

Gender just climate action and solutions are in urgent need of your support Women, girls, trans, intersex, and non-binary people…

See more

Subscribe to our newsletter

Sign up and keep up to date with our network's collective fight for a gender and environmentally just world.