Дэлхийн өмнөд зүгийн улс орны феминистүүдээс Талуудын Бага Хурлын шийдвэр гаргагчдад Уур амьсгалын шударга ёсны төлөө эрс өөрчлөлт хийхийг уриалж байна


Уур амьсгалын феминист үйл ажиллагааны тухай хэлэлцүүлэгт оролцогчдын нэг Фижи улсын Эмэгтэйчүүдийн Сангийн Менка Гоундан, “Уур амьсгалын шударга ёс гэдэг нь … шударга байдлын төлөө, мөн хүний эрхийг ханган хамгаалах чиглэлээр ахиц дэвшил гаргахын хажуугаар тогтвортой байдлыг хангадаггүй үйлдвэрлэл, хэрэглээ, худалдаа зэрэг уур амьсгалын хямралд хүргэдэг суурь шалтгааныг хөндөж авч үзэхийг хэлнэ” гэжээ.

2021 оны 9-р сард Тэгш Байдлын Сан нь хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх, хүчирхийллийн асуудлаар дагнаж ажилладаг уугууль эмэгтэйчүүд, Лесбиян, Бисексуал, Транжендэр, Күийр эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд болон хүүхэд залуусын төлөө ажилладаг бөгөөд тэднээр удирдуулсан дэлхийн өмнөд зүгийн улс орнуудын эмэгтэйчүүдийн эрхийн байгууллага, феминист хөдөлгөөний 30 гаруй төлөөллийг нэг дор хуран цуглуулжээ. Энэхүү олон янзат төлөөллийн оролцоо нь жендэрийн эрх тэгш байдал болон уур амьсгалын үйл ажиллагааны харилцан уялдаат мөн чанарыг илтгэхийн зэрэгцээ уур амьсгалын хямралд төрөл бүрийн салбарууд хамтран хариу арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна.

Жендэр ба ногоон үйл ажиллагааны дэлхийн эвслийн (GAGGA) Уур амьсгалын үйл ажиллагааны гол цөмд шударга ёсыг тогтоох нь цуврал блогийн нэгэн адилаар энэхүү хэлэлцүүлэг нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 26-р Бага Хурлын (ТБХ) өмнө, явцад болон хурал болсны дараа эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагууд болон хөдөлгөөнүүдийг тэргүүн эгнээнд чухалчилж, тэднийг шийдвэр гаргагчдын зүгээс нухацтай авч үзэхийг хангахын төлөө тэдний дуу хоолойг тодотгох зорилготой байв. Охид, эмэгтэйчүүд, транс, интерсекс болон хүйсийн аль нэг хэвшмэл дүрд харъяалагддаггүй хүмүүс уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөнд пропорциональ бус байдлаар өртөхийн хажуугаар уур амьсгалын хямралын эсрэг авбал зохих хариу арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлдэг учраас ТБХ зэрэг орон зайд дэлхийн өмнөд зүгийн улс орны феминист активистуудыг оролцуулах нь зүй ёсны хэрэг юм.

Эмэгтэйчүүдээр удирдуулсан хөдөлгөөнүүд уур амьсгалын хямралыг өөрөөр хардаг

Ерөнхийдөө феминист болон эмэгтэйчүүдээр удирдуулсан хөдөлгөөнүүд нь ТБХ-д оролцогч Засгийн Газар, олон талт төлөөллүүдийн илэрхийлдэг зонхилох байр суурьтай харьцуулбал, уур амьсгалын хямрал, холбогдох шийдлийг өөрөөр хардаг. ТБХ-ын албан ёсны хэлэлцээрүүд нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээг техникийн асуудал хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, “Нүүрстөрөгчийн хэмжээг тооцоолж, үүнийг хэр зэрэг хязгаарлаж болох вэ” гэх мэтээр хэлэлцдэг. Хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулж байгаад хэн хариуцлага хүлээх ёстой вэ, хор уршгийг нь хэн амсч байна вэ гэдэг дээр ерөнхий дүр зургийг харахдаа тэд хүмүүсийг яаж ийгээд орхигдуулж асуудлыг авч хэлэлцдэг сул талтай.

Aгуа и Вида байгууллагын Анжелика Шенерокийн олж харснаар уур амьсгалын өөрчлөлтийн тухай зонхилох өгүүлэмж нь “олборлогч компаниудын уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой харилцааг, мөн дэлхийн хойд ба өмнөд зүгийн улс орнууд хоорондын тэгш бус байдлыг анзаардаггүй” ажээ. Тэрээр, “[Өөрчлөлт хийхээр эргэж буцалтгүй зориглоно] гэдэг нь орон нутгийн бөгөөд жижиг сажиг гэж үздэг асуудлуудыг эн тэргүүнд чухалчлах бодлогод итгэл хүлээлгэх явдал юм. Эдгээр бодлого нь олборлох бодлого биш бөгөөд сүүлийн 500 гаруй жилд баримталж ирсэн колоничлогчдын загварыг үргэлжлүүлэхгүй байх ёстой. Иймд, уур амьсгалын үр нөлөөг өөрийн биеэр амсч, зовж шаналж буй хүмүүсээс ашиг орлого болж, авлигад хүргэж буй хуурамч шийдлүүдээсээ татгалзахыг би [шийдвэр гаргагчдаас] шаардаж байна. Хүн ч бай, хүн биш ч бай, бүх амьд организмыг хайрлан халамжилдаг феминист эдийн засгийн төлөө, эдийн засгийн эцгийн эрхт ёсны үзэл баримтлалд бодит өөрчлөлт хийхийг би уриалж байна” гэжээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид уур амьсгалын хямралын дүр зурагт хүмүүсийн бодит байдлыг тодотгож харах ёстой гэсэн байр суурийг хүчтэй илэрхийлсэн бөгөөд хувь хүмүүс, бүлгүүд нь жендэр, арьсны өнгө, уугууль иргэний статус зэрэг давхцах тодорхойлогч хүчин зүйлсээс шалтгаалан уур амьсгалын үр нөлөөнд ялгаатай байдлаар өртдөг гэдгийг онцлон тэмдэглэжээ. Хөгжлийн бэрхшээлтэй уугууль эмэгтэйчүүдийн төлөө ажилладаг бөгөөд тэднээр удирдуулсан Балба улсын Хөгжлийн бэрхшээлтэй уугууль эмэгтэйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Пратима Гүрүнг нь дээрх тодорхойлогч хүчин зүйлс давхцан огтлолцох айдентити бүхий хүмүүсийн хувьд уур амьсгалын хямрал нь илүү хүчтэй нөлөөлдөг гэдгийг хэлэлцүүлгийн үеэр ч, өөрийн блогтоо ч тод томруунаар илэрхийлсэн.

Талуудын Бага Хурлын шийдвэр гаргагчдад өгөх Зөвлөмжүүд

Эдгээр үзэл баримтлалаас Засгийн Газар, хувийн хэвшил болон ТББ-уудад зориулсан хэдэн гол зөвлөмжүүд урган гарч ирсэн. Таамагласан ёсоор тэдгээр нь Жендэр ба Ногоон үйл ажиллагааны дэлхийн эвслийн (GAGGA) цуврал блогт дурдсан үзэл санаатай дийлэнх нь давхцаж байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид юуны өмнө уур амьсгалын хямралын гол шалтгаан болсон олборлолт, мөлжлөгийн системийг хувьсган өөрчлөхийг уриалсан. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, үүнд дасан зохицох хүчин чармайлтаас гадна ийнхүү хувьсган өөрчлөхийн тулд тогтвортой, олон нийтээр удирдуулсан үйлдвэрлэл, хэрэглээ ба хөгжлийг дэмжих; байгалийн баялагийн талаарх уугууль иргэдийн мэдлэг, шийдэл болон уугууль иргэдийн хараат бус байдлыг хүндэтгэх; болон халамж, үйлчилгээгээр хангах эдийн засгийг[1] уур амьсгалын үйл ажиллагааны оролцоо гэж авч үзэх шаардлагатай байна. Үүнийг харуулсан шилдэг жишээ нь Луз Марина Валле-гийн блогтоо оновчтойгоор тайлбарласан Аналог Ойн Аж Ахуй болон Фижи улсын Эмэгтэйчүүдийн Сангийн дэмжин хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд юм.

Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчид нь уур амьсгалын санхүүжилтыг эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагууд болон феминист хөдөлгөөнүүдэд илүү хүртээмжтэй болгохыг шаардсан. Үүнтэй санал нэгтэйгээр блог бичсэн Урсула Минизевски нь одоогийн байдлаар ямар бага хэмжээний уур амьсгалын санхүүжилтыг эмэгтэйчүүдийн байгаль орчны үйл ажиллагаанд зарцуулдагийг бидэнд сануулаад, Жендэр ба Ногоон үйл ажиллагааны дэлхийн эвсэл болон Дэлхийн Ногоон Тэтгэлэг Сан нь уур амьсгалын шударга ёсны төлөөх феминист үйл ажиллагаанд зориулж ирэх 5 жилд нийт 100 сая ам доллар зарцуулахаар амласныг онцлон тэмдэглэсэн.

Эцэст нь, Засгийн Газрууд, бизнесүүд болон иргэний нийгэм хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх гэсэн Талуудын 26-р Бага Хурлын зорилтын хүрээнд хэлэлцүүлэгт оролцогчид ийм түншлэл бий болох урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэхийг лавласан юм. Засгийн Газар болон хувийн хэвшлийн төлөөллүүд нь эмэгтэйчүүд бөгөөд уугууль иргэдийн хүний эрх, байгаль орчин болон газар хамгаалагчдыг шахан хавчиж, ялгаварлан гадуурхаж, тэдний эсрэг хүчирхийлэл үйлддэг этгээдүүд. Блогууд бичсэн Ирээдүйн төлөөх Баасан Гараг хөдөлгөөний София Гутиеррез, Мура уугууль иргэдийн коллектив байгууллагын Mарсия Мура болон Aнжелика Шенерок нь энэ талаар Колумби, Бразил болон Мексик улсын жишээн дээр үндэслэн хурцаар дүрслэн харуулсан. Дээр дурдсан түншлэлийг бий болгохоос өмнө эмэгтэйчүүд ба уугууль иргэдийн манлайллыг дэмжих, хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх; уугууль иргэдийн эрхийг өвөг дээдсийн газар шороо, нөөц баялагаас өмнүүр хүндэтгэн дээдлэх; эмэгтэйчүүд бөгөөд уугууль иргэдийн хүний эрх, байгаль орчин болон газар хамгаалагчдыг хамгаалах зэрэг түншлэлийн өмнөх суурь нь тавигдсан байх шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид мэдэгдсэн байна.

Талуудын 26-р Бага Хурлын үеэр үгүйлэгдэж байсан дуу хоолой

Эдгээр чухал мессэжийг ТБХ-ийн өмнө болон явцад Талуудын 26-р Бага Хурлын шийдвэр гаргагчидтай хуваалцсан бөгөөд үүний нэг нь Жендэрийн Өдрөөр тоглуулсан дүрс бичлэг юм. Ялангуяа энэ жил КОВИД-19 цар тахлын улмаас дэлхийн өмнөд зүгийн улс орны эмэгтэйчүүд ТБХ-д оролцоход давхар саад бэрхшээлтэй учирчээ. Бас нэг хүчирхэг, дүрст мессэж бол Тэгш Байдлын Сангийн тэтгэлэг хүртэгч түнш бөгөөд Өмнөд Азид төвтэй, эмэгтэйчүүд удирддаг нийтийн урлагийн байгууллага болох Айдасгүй Коллектив-ийн уран бүтээл байлаа. Талуудын 26-р Бага Хурлын үеэр тэд уугууль иргэдийн лидерүүдтэй хамтран Глазго хотын байшингийн ханан дээр гайхалтай зураг зурсан нь “Талуудын 26-р Бага Хурлын оролцогч уугууль иргэдийг төлөөлсөн манлайлагчдын эрх мэдэл, хараат бус байдлыг илтгэхийн хажуугаар түүхэндээ энэ хурал шиг орон зайд өмнө нь хүлээн зөвшөөрөгддөггүй байсан улс үндэстний лидерүүд нь ханан дээрх зурганд нүүр бардам, сүрлэг зогсч байгаа нь тэдний оршихуй бөгөөд мэргэн ухааныг бататган харуулж байгааг” илэрхийлжээ.

Эдгээр ажлын хажуугаар одоо ч гэсэн үргэлжилж буй шударга бус байдлын улмаас хэлэлцээрт оролцож чадаагүй активистууд болон хүчирхийлэл, ял шийтгэлтэй нүүр тулж буй эмэгтэйчүүдийн хүний эрх, байгаль орчны хамгаалагчид зэрэг Талуудын 26-р Бага Хуралд оролцож чадаагүй олон хүмүүсийн дуу хоолойг цохон тэмдэглэхээр Тэгш Байдлын Сан нь Эмэгтэйчүүдийн ба Жендэрийн Тойрогт нэгдсэн байна.

Талуудын 26-р Бага Хурал нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийн хүрээнд маш чухал арга хэмжээ байж болох байсан боловч, уур амьсгалын хямралд шууд өртдөг хувь хүмүүс, олон нийтийн хэрэгцээ, шийдлийг асуудлын төвд авчирч чадсангүй. Уур амьсгалын хямрал ноцтойгоор яригдаж, статус кво шийдлүүд холыг харж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд, эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагууд болон феминист хөдөлгөөнүүдийн дуу хоолойг уур амьсгалын асуудлаарх хэлэлцүүлгийн тэргүүн эгнээнд авчрах нь чухал байна.

Уур амьсгалын шударга ёсны төлөөх эрс өөрчлөлт нь ТБХ-ын дотор болон гадна, мөн орон нутгийн, үндэсний ба олон улсын түвшинд ажиллаж буй оролцогч талуудын яаралтай үйлдлийг шаардаж байна. Цуврал блог бичсэн зохиогчид, хэлэлцүүлэгт оролцогчдын үзэж байгаагаар, эмэгтэйчүүдийн болон феминист байгууллагууд нь уур амьсгалын шударга ёсны зүй ёсны гол тоглогчид юм. Эрхэд суурилсан, хүн төвтэй арга барил нь хүний эрхийг хамгаалаад зогсохгүй, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий хамгийн эмзэг хүмүүсийн дасан зохицол болон уян хатан байдлаас хамааралтай гэдгийг тэд ойлгодог. Цаашид болох уур амьсгалын асуудлаар шийдвэр гаргах орон зайд, мөн гэрэл гэгээтэй, сэрүү татсан ирээдүйн төлөө, уур амьсгалын үр дүнтэй үйл ажиллагаа нь тэдний хүчин чармайлтыг хөшүүрэг болгон ашиглахын хажуугаар тэдний зөвлөмжийг сонсохыг шаардаж байна.

 

Хилари Клаустон нь Тэгш Байдлын Сангийн Бодлогын Ажилтан юм. Тэгш Байдлын Сан нь дэлхийн өмнөд зүгийн улс орны эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагууд болон феминист хөдөлгөөнүүдэд зориулж илүү их хөрөнгө санхүү зарцуулан ажиллаж байна. Манай загвар нь дэлхий даяарх феминист хөдөлгөөнд зориулсан шинэ бөгөөд тогтвортой санхүүжилтыг хүртээмжтэй болгохын тулд жендэрийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалт, төр засгийн санхжүүилт болон олон салбараас бүрдэх филантропийг хослуулдаг өвөрмөц онцлогтой.

_________________________

[1] Шинэ Феминист Ногоон Гэрээний Халамж ба Уур амьсгал: Бодлогын огтлолцлыг ойлгох нь баримт бичигт дурдсанаар, эдийн засаг, нийгмийг бүхэлд нь тогтвортой байлгахад шаардлагатай байдаг; эдийн засгийн бусад салбаруудыг бодвол халамж үйлчилгээний ажил нь уур амьсгалын өөрчлөлтөд бага хувь нэмэр оруулдаг; халамж үйлчилгээний карьер нь ногоон эдийн засаг руу шилжихэд хөдөлмөрлөх хүчний хувьд чухал сонголт гэдэг утгаараа халамж, үйлчилгээгээр хангах эдийн засаг нь “ногоон эдийн засаг” юм.


Related Post

October 2021 | Now is the time for urgent climate action

With extreme weather events impacting every region of the world in recent months and stark warnings from the latest IPCC report,…

See more

दक्षिणी विश्वका नारीवादीहरुका तर्फबाट कोप निर्णयकर्ताहरूका लागि : जलवायु न्यायका लागि आमूल परिवर्तन

“जलवायु न्यायको अर्थ… – अस्थिर उत्पादन, उपभोग र व्यापार सहितका जलवायु संकटका कारक तत्वलाई सम्बोधन गर्दै – समानता र मानव…

See more

Report | Intrinsically linked: gender equality, climate and biodiversity

The worldwide climate crisis, loss of biodiversity and continuing gender inequality are intrinsically linked. Solving the climate and biodiversity crises…

See more

Subscribe to our newsletter

Sign up and keep up to date with our network's collective fight for a gender and environmentally just world.